Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлах гэж байна. Тэрбээр Украины дайныг зогсооход ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэх тал дээр Бээжинг ятгах зорилготой аж.
Хятад улс яаралтай энхийн хэлэлцээ хийхийг уриалж, бүтэн жил үргэлжилсэн дайныг зогсоох 12 зүйл бүхий төлөвлөгөөг танилцуулсны дараа Францын ерөнхийлөгч Бээжинд айлчлахаа зарлав.
“Хятад улс энх тайвны хүчин чармайлт гаргаж байгаа нь сайн хэрэг” гээд Москватай ойр дотно харилцаатай тус улсыг “Орост ямар ч зэвсэг нийлүүлэхгүй байхыг” уриалжээ.
Тэрбээр "ОХУ хэзээ ч химийн болон цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, хэлэлцээр хийхээс өмнө энэхүү түрэмгийллээ зогсооход шахалт үзүүлэхэд Бээжингээс тусламж хүсчээ.
Мөн "Оросын түрэмгийллийг зогсоож, цэргээ гаргаж, Украин болон ард түмний нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн тохиолдолд л энх тайван байдал бий болно" гэж мэдэгдсэн.
Макрон “Хятадын энх тайвны төлөвлөгөөнд бүх талууд нэг чиглэлд ажиллаж, шууд яриа хэлэлцээг аль болох хурдан сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг" уриалсан байна.
Гэхдээ барууны хэд хэдэн гүрэн Оросын хууль бус түрэмгийллийн улмаас үүссэн хямралыг "улс төрийн аргаар зохицуулах" саналыг эсэргүүцэж, Бээжин Москватай хэтэрхий ойр байгааг анхааруулсан. Нөгөө талд энх тайвны ямар ч шийдэл нь Украины дөрвөн бүс нутагт Кремль хяналтаа тогтоосныг хүлээн зөвшөөрөх ёстой гэж ОХУ мэдэгдсэн.
Владимир Зеленский өнгөрсөн Баасан гаригт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа хэлээд “шударга энх тайвныг” Хятад улс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Бээжин дайнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэж байгаа тул стратегийн холбоотон Оростой ойр дотно харилцаатай байхын зэрэгцээ төвийг сахисан тал хэмээн байр сууриа илэрхийлэхийг хичээсэн. Тухайлбал, өнгөрсөн Пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Оросыг Украины нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй, болзолгүйгээр гаргахыг шаардсан санал хураалтад Хятад улс түдгэлзсэн юм.
Путины ойрын холбоотон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд Хятадад айлчилна гэж Бээжин өчигдөр мэдэгдсэн. Украин, ОХУ-тай хиллэдэг Беларусь нь Москвад газар нутгаа ашиглан Украин руу довтлох ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Зочин 2023-02-26 202.179.15.150
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын хуралдаанд 32 орон түдгэлзсэний улсын тоонд Хятад Монгол орж байгаам Францын ерөнхийлөгч ганцхан хятадад гэж Монгол улсад маань ирж болохгүй юм уу.
mohoj bui fransuudiig hen tooh be dee. 2023-02-26 66.181.181.134
odoo fransuud ih gvren baihaa boliod mohoj bui vndesten bolsoniig ene fransiin udirdagch nar ogt oilgohgui yumaa. ooriin oron mohoj ard tvmen tsoorch vndsetenii hubid ustaj alga bolj bahad dayn delhiid enh taivan togtooh talaar bvlt vsereed ybah yumaa. getel uls oron ni dampuurch musilman shashint arabuud haruud hvn amiin 12 hubiaas ilvv 8 say hvn bolood bna. oorsdoo osohgui jil horogdoj bhad musilmanuud osood l nemj ireed l. zul bohiin omon badarch bgaa shig bna..
Set 2023-02-26 103.212.116.40
Mongol turuuleed muhuh gej bgaa bh. Yun hol sanaa zovdiin
Зочин 2023-02-26 202.126.90.47
Өө хөөрхий,,,,нөгөө хятадаар намайг айлгаад байсан оросын троллууд хятадын зөв гэсэн юм бичицгээцэн энд язганалдаж байдаг байншдээ,,,чухам зүгээр орос орон байхгүй болчихвол хятадууд монголыг эзлэнэ муу х***а минь,,,гээд харааж загнаад байсан нөхөд чинь бүр зан нь хувирчихсан,,,муулаад байсан хятаддаа хайр зарлацан байж байдаг байх нь байншүү,,
Хариулт 2023-02-26 192.82.69.130
Монголын тал ч яриа хэлэлцээ нь зөв гарц гэж ярьсан шүү дээ.2 хөргийн адил 3 дахь хөрштэйгээ найрсаг харилцааг эрхэмлэнэ гэснийг хар тамхичин ОРСЫН түрэмгийлэл гэж нэмж хуцсан байсан.Хөршийн эсрэг яс хаясан байсан даа. Энд монголын хятадын зөв буруу гэсэн үг өгүүлбэр огт алга байх юм.з****г өгөөд сүүлчийн украйн үндэстэн тулалдаж ҮХЭХИЙГ барууныхан АМЕРИКЧУУД л хүсэж байна даа
Зочин 2023-02-26 202.9.46.235
Оросыг муутгаад авбал дараагийн бай нь Хятад. Гэхдээ тэд үүнийг мэдэхгүй байна гэж юу байхав. Орос ч барж идэхгүй хатуу хоол гэдгийг ойлгоод авсан байхоо.
2 туйл 2023-02-26 64.119.24.20
Оросыг залгихад дэндүү том, хоолой урж мэднэ
OC 2023-02-26 172.58.58.193
U@Yi;
t 2023-02-26 172.58.59.133
_;;
neguu homosexuin xylgailj,gadni medeen deer odyydiig xoshgoryylna gsnbn 2023-02-26 172.58.58.193
xylgailax yum baix,ystgaj ataaj gertee cpok1;
Зочин 2023-02-26 172.58.58.193
_;
Micheal Jackson 5 2023-02-26 192.82.73.44
Pop iin haan chine bii
Зочин 2023-02-26 172.58.58.193
-#;
Зочин 2023-02-26 202.55.92.212
НАТО дэлхийд ноёрхолоо тогтоох зорилготой
Зочин 2023-02-26 64.119.24.250
Тиймээ тийм, тэр нь ч дээр ! Дэлхий нэг толгойлогчтой байх нь зөь ! Орос чадахгүй байж, дэлхийг тэргүүлэх гэж АНУ-тай сөргөлдөж, бусдад гай тарихаа болих хэрэгтэй !
zochin 2023-02-26 139.5.217.21
Baruuniihan ehleed OHU daraa n' BNHAU-iig ustgaj uunii daraa buh delhiig kolonchloh booloo bolgoh zorilgotoi