Бээжинг ятгахаар Макрон Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.02.26-нд нийтлэгдсэн

Бээжинг ятгахаар Макрон Хятадад айлчилна

Бээжинг ятгахаар Макрон Хятадад айлчилна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлах гэж байна. Тэрбээр Украины дайныг зогсооход ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэх тал дээр Бээжинг ятгах зорилготой аж.

Хятад улс яаралтай энхийн хэлэлцээ хийхийг уриалж, бүтэн жил үргэлжилсэн дайныг зогсоох 12 зүйл бүхий төлөвлөгөөг танилцуулсны дараа Францын ерөнхийлөгч Бээжинд айлчлахаа зарлав.

“Хятад улс энх тайвны хүчин чармайлт гаргаж байгаа нь сайн хэрэг” гээд Москватай ойр дотно харилцаатай тус улсыг “Орост ямар ч зэвсэг нийлүүлэхгүй байхыг” уриалжээ.
Тэрбээр "ОХУ хэзээ ч химийн болон цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, хэлэлцээр хийхээс өмнө энэхүү түрэмгийллээ зогсооход  шахалт үзүүлэхэд Бээжингээс тусламж хүсчээ.

Мөн "Оросын түрэмгийллийг зогсоож, цэргээ гаргаж, Украин болон ард түмний нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн тохиолдолд л энх тайван байдал бий болно" гэж мэдэгдсэн.

Макрон “Хятадын энх тайвны төлөвлөгөөнд бүх талууд нэг чиглэлд ажиллаж, шууд яриа хэлэлцээг аль болох хурдан сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг" уриалсан байна.

Гэхдээ барууны хэд хэдэн гүрэн Оросын хууль бус түрэмгийллийн улмаас үүссэн хямралыг "улс төрийн аргаар зохицуулах" саналыг эсэргүүцэж, Бээжин Москватай хэтэрхий ойр байгааг анхааруулсан. Нөгөө талд энх тайвны ямар ч шийдэл нь Украины дөрвөн бүс нутагт Кремль хяналтаа тогтоосныг хүлээн зөвшөөрөх ёстой гэж ОХУ мэдэгдсэн.

Владимир Зеленский өнгөрсөн Баасан гаригт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа хэлээд “шударга энх тайвныг” Хятад улс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Бээжин дайнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэж байгаа тул стратегийн холбоотон Оростой ойр дотно харилцаатай байхын зэрэгцээ төвийг сахисан тал хэмээн байр сууриа илэрхийлэхийг хичээсэн. Тухайлбал, өнгөрсөн Пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Оросыг Украины нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй, болзолгүйгээр гаргахыг шаардсан санал хураалтад Хятад улс түдгэлзсэн юм.

Путины ойрын холбоотон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд Хятадад айлчилна гэж Бээжин өчигдөр мэдэгдсэн. Украин, ОХУ-тай хиллэдэг Беларусь нь Москвад газар нутгаа ашиглан Украин руу довтлох ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж