"IHC Esports" Хойд Америкийн алдарт “EG”-ийг яллаа

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

"IHC Esports" Хойд Америкийн алдарт “EG”-ийг яллаа

"IHC Esports" Хойд Америкийн алдарт “EG”-ийг яллаа

Цахим спортын “CS:GO” төрлийн “ESL Pro League Season 17” тэмцээн Мальта улсад үргэлжилж байна. 850 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Азийг төлөөлөн хоёр баг өрсөлдөж байгаагийн нэг нь Монголын “IHC Esports” баг.

Тэд өнөөдөр/2023.02.25/ хожигдох эрхгүй тоглолтыг Хойд Америкт төвтэй, өнө удаан түүхтэй алдарт “Evil Geniuses” буюу “EG” багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү тоглолтод “sk0R” буюу Б.Тэнгис багаа аллагаараа тэргүүлжээ.

“IHC Esports” дээрх тэмцээний хүрээнд өмнө нь хоёр тоглолт хийсэн боловч “Outsiders” болон “MIBR” багуудын эсрэг хожигдол хүлээгээд байсан юм. Харин өнөөдөр боломжоо ашиглаж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Одоо цаашид манай залуус хожигдох эрхгүй. Тэдний дараагийн өрсөлдөгч нь “G2” болон “Fnatic” багуудын аль хожсон нь билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж