Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2023.02.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 25-ны 20 цагаас 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -7…-12 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4…+1 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +5…+10 градус дулаан, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө +2…+4 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж