ОХУ-ын төлөөлөгч НҮБ-ын хурлыг үймүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын төлөөлөгч НҮБ-ын хурлыг үймүүлэв

ОХУ-ын төлөөлөгч НҮБ-ын хурлыг үймүүлэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба дайнд амь үрэгдсэн украин хүмүүсийн төлөө нэг минут чимээгүй зогсож, эмгэнэл илэрхийлэх санаачлага гаргажээ. Төлөөлөгчид босч зогсон, хүндэтгэл үзүүлэх агшинд ОХУ-ын төлөөлөгч Василий Небензьяа микрофоноо хэд дахин товшиж, нам гүмийг эвдэн үймүүлсэн байна.

Тэр дараа нь "Бид 2014 оноос хойш Украинд амиа алдсан бүх л хохирогчийг дурсан зогсож байна. Нас барсан бүх хүний амь насыг юугаар ч үнэлэшгүй" гэж хэлжээ. Энэ үгээрээ Василий Небензьяа Украинд тулалдаж байгаад амиа алдсан орос цэргүүдийг ч бас хэлсэн гэж үзэж байна.

Энэ үйл явдлын дараа Украины ерөнхийлөгч Зеленский үг хэлсэн юм. Тэрбээр Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн боловч хэзээ гэдгийг тодорхой дурдсангүй. "Би Ши Жиньпин даргатай уулзахаар төлөвлөж байна. Энэ нь манай хоёр улсад болон даян дэлхийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэдэгт би итгэж байна" гэж Зеленский хэлсэн. Тэрбээр өмнө нь Киевт мэдээлэл хийхдээ мөн Хятадын талаар дурджээ. "Хятад улс Украины талаар яриад эхэлсэн байна. Муугүй шүү. Энэ нь тэд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж буйн илэрхийлэл юм" гэжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж