Хойд Солонгосын дүрвэгчдэд цацрагийн шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дүрвэгчдэд цацрагийн шинжилгээ хийнэ

Хойд Солонгосын дүрвэгчдэд цацрагийн шинжилгээ хийнэ

Хойд Солонгосын цөмийн туршилтын гол талбай болох Пунгги-ри орчмын усанд цацраг идэвхт бодис алдагдсан байж болзошгүй талаар мэдээлэл гарсан. Үүний улмаас хагас сая орчим хүн эрсдэлтэй байдалд ороод буйг БНСУ дахь "TJWG" байгууллага мэдээллээ. Тиймээс Өмнөдийн эрх баригчид Хойд Солонгосоос ирсэн 881 дүрвэгчид цацрагийн шинжилгээ хийх санал гаргаад байна.

"TJWG" байгууллага нь 2014 онд Сөүлд байгуулагдсан бөгөөд БНСУ, БНАСАУ, АНУ, Их Британи, Канад улсын судлаач, идэвхтэнүүдээс бүрддэг. Тэд нээлттэй эх сурвалжуудын мэдээллийг ашиглаж сүүлийн тайлангаа гаргасан аж.

Хойд Солонгос 2017 онд цөмийн туршилт хийсэн. Энэ нь Пунгги-ри талбайд хийсэн зургаан туршилтын хамгийн хүчтэй нь байжээ. Туршилтыг хийхдээ аюулгүй байдлыг хангаж ажилласан гэх боловч орчин тойрны ус, хөрсөнд цацраг идэвхт бодис тарсан байх вий гэж эрдэмтэд эртнээс болгоомжилсон. Тухайн бүс нутагт амьдардаг байсан зарим дүрвэгчид сүүлд нь хачирхалтай шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл гарсан удаатай. Гэхдээ эрдэмтэд нарийн учиг холбоосыг хараахан олж тогтоогоогүй байна. Тиймээс Пунгги-ри орчмоос дүрвэж ирсэн бүх хүнд цацрагийн шинжилгээ хийхийг Өмнөдийн эрх баригчид хүсэв.

Цөмийн цацраг идэвхт бодис нь амьд эсийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь гэмтээх аюултай бөгөөд зарим тохиолдолд хорт хавдар ч үүсгэдэг. Бусад хорт бодисын нэгэн адил энэ нь өртөлтийн хэмжээнээс шалтгаална.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам 2019 онд Умардаас ирсэн дүрвэгчдэд цацрагийн шинжилгээ хийхийг болиулсан. 2017, 2018 онд 40 дүрвэгчээс шинжилгээ авахад ес нь удамшлын хэвийн бус байдалтай гэж гарчээ. Гэхдээ энэ нь цацрагт өртсөнтэй шууд хамааралтай эсэхийг "TJWG" байгууллага яаран батлаагүй байна.

2008 оны мэдээллээс харахад Пунгги-ри орчмын ард иргэдийн зургаан хүн тутмын нэг нь гүний усыг ундандаа болон хөдөө аж ахуйдаа хэрэглэж байжээ. Гүний ус хэрэглэх хандлага улам нэмэгдэж буй тул цацраг идэвхт бодис газар доорх усанд шингэсэн байж болзошгүй гэж таамаглаад байна.

Зөвхөн Хойд Солонгосоор тогтохгүй энэ нь Хятад, Өмнөд Солонгос, Японы хүн амд нөлөөлсөн байх магадлалтай юм. Энэ нь нарсны мөөг гэх мэт Умардын хөдөө аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дээрх орнуудад хууль бусаар тээвэрлэж, түгээдэгтэй холбоотой. Эдгээр улс өөрсдийн ард иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд хангалттай ажиллахгүй байна гэж "TJWG" байгууллага үзсэн. Өмнөд Солонгосын засгийн газар л гэхэд 2018 онд Ким Жон Уны бэлэглэсэн нарсны мөөгүүдийг цацрагийн шинжилгээ хийлгүйгээр 4000 орчим өндөр настай гэр бүлд тараасан нь шүүмжлэл дагуулж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж