Монгол Улсад энэ сарын 1-нээс 23-ны хооронд 19315 жуулчин иржээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан 2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, 39 улсын засгийн газартай агаарын хэлэлцээртэй ажиллаж байна.
Монголд зочлох жилийг зарласнаар 2023 онд жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Хөгжиж буй улс орнуудад жуулчдыг татах бүтээгдэхүүн контент гаргах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний салбарыг чанаржуулах, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт татах чиглэлээр Монгол Улс анхаарч ажиллаж байгаа билээ.
Мөн Монгол Улсад ирэх Солонгос жуулчдыг 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл, 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг дээрх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн юм. Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх төдийгүй Монгол Улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.
Аялал жуулчлал хөгжихийн хэрээр тус салбарт гарааны бизнес эрхлэгчид цөөнгүй болж байна. Энэ тал дээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Аялал жуулчлалын салбарт төрөөс 55 тэрбум төгрөгийн зээлийг баталж өгсөн. Үүнээс аялал жуулчлалын салбарт гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих нөөц боломж бий. Энэ тал дээр Монгол банк болон арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байгаа” гэлээ.




Эх сурвалж: БОАЖЯ
Иргэн 2023-02-25 61.69.217.113
Сурталчилгаа хийж жуулчин татах яахав, төсөв байгаа бол жорлонгоо л шийд, ёстой ичиж үхмээр,
Иргэн 2023-02-25 192.82.86.175
Гадаад жуулчид МИАТ-аар нисдэггүй, мөн Монголчуудаар аль болох үнэгүй үйлчлүүлэх гээд байдаг, хөдөөний айлын гэрт шууд орчихдог. Баруун Европид ба АНУ-д аялах ямар үнэтэй билээ, Монголыг дорд үзэх юм. Манай улс Японы амтгүй хоолнууд шиг, өөрсдийгөө өндөр үнэтэй байлгахаар сурталчлах хэрэгтэй.
Зочин 2023-02-25 71.239.25.243
juulchin yah ve lorlongoo shiid.uhsen hatsaniih n juulchin ve Zavaan bohir Jorlongoo shiid.
зочин 2023-02-25 103.212.119.99
Хятадууд монголд тоож ажиллахгүй ээ, сард 1000 гаруй долларын цалин авдаг байж 300 доллар авах гэж ирэх үү.
Зочин 2023-02-25 103.57.92.47
Найдваргүй зээл болж хувирах вийв Эрсдлээ тооцсон уу? :Дараагийн хөгжлийн банк болох уу.
Зочин 2023-02-25 154.222.6.42
За энэ доор байгаа х***а хол очиж хуцаарай.Хятадууд монголд доншуучилж ,ажил хийж мөнгө олохоор л ирдэг.Үхсэн аялах ухаантай мөнгөтэй цөөн хэсэг нь хадгаламжаа л нэмж өөрсдийгөө хамгаалж байна.Хятапын үе дууссан иргэд гуйлгачин болсон.
Хандаа 2023-02-25 66.181.161.230
Энэ харин зөв шийдэл байна олсон орлого улс эх орноо хөгжүүлэх хэрэгтэй УИХ-ЫН гишүүдийн идэх уух тансаглалд зориулаагүй байх хэрэгтэй байна даа
Зочин 2023-02-25 172.58.63.158
-@;?
Зочин 2023-02-25 64.119.27.155
400 сая ирнэ гээгүй билүү ккккк
Зочин 2023-02-25 202.21.98.236
400 сая болгоно гээд манай Оюулзгана амлаад байгаагүй билүү… Хэхэхэхэхэ
🌷🌷🌷 2023-02-25 202.126.89.71
САЯХАН ХЯТАД ЖУУЛЧИДТАЙ ТААРАВ. МОНГОЛД ХЯТАДУУД АЖИЛЛАХ БУС АЯЛАХ ГЭЖ ИРДЭГ БОЛСОН НЬ ХЯТАДУУДЫН АЖ АМЬДРАЛ, Э/З ҮНЭХЭЭР САЙЖИРЧЭЭ ☝️
ТГЭД БОДОХОР ХЯТАДЫН 2 ТЭРБУМ АРД ТҮМЭН ӨНГӨРСӨН ЗУУНД АМАА ХАМХИАД ЗӨВХӨН ГАРАА ХӨДӨЛГӨЖ УНТАХААС БУСАД ЦАГТ АМРАХ ЗАВГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖЭЭ 👌 ХЯТАДУУД АНГЛИ ХЭЛ СУРДАГГҮЙ, FACEBOOK, TWITTER….ТЭРГҮҮТЭНД ӨДӨР ШӨНӨГҮЙ ОРДОГГҮЙ, СОШИАЛД ЦАГАА ДЭМИЙ ҮРДЭГГҮЙ ☝️
Зочин 2023-02-25 202.9.40.67
Жуулчид ирж л байвал манай улсад ашигтай. гэтэл сэтгэгдэлд санал өгсөн хүмүүс дунд "буруу" гэсэн байх юм. Монголын эсрэг хүмүүс нилээдгүй байдаг бололтой.
Тоо бодох нь 2023-02-25 202.126.90.135
Манай оронд өдөр бүр 2800 жуулчин ирсэн тохиолдолд жилд 1 сая жуулчин хүлээн авна. Харин жилд 400 сая жуулчин хүлээж авна гэвэл өдөр бүр 1,1 сая жуулчин хүлээн авах шаардлага гарах нь дээ. Тооцоо хийвэл нэг иймэрхүү.
Зочин 2023-02-25 90.193.251.156
харин тийм ээ! жуулчин олон ирвэл сайн л байх. гэхдээ өдөр бүр 10-12 онгоцоор дүүрэн хүмүүс ирж цаг тутамд нэг онгоц бууж нисгэх хүчин чадал шинэ онгоцны буудалд л лав боломжгүй харагддаг. Гарц орцных нь тоо ч хүрэхгүй л юм шиг ..дээхэн үед Лондонгийн Хитров буудалд минут тутам нэг онгоц нисч буудаг тухай уншиж байсан санагдаж байна. Манайд галт тэргээр хэр олон жуулчин ирдэг юм бол доо. одоо Оросоор орж ирэхгүй ганц урд талаасаа өдөрт нэг удаа хэдэн жуулчин авах бол…
gyilagchchgag xaryyylj,gyilagchduin axlagch dyyriaj,negl goesnul 2023-02-25 172.58.59.207
daxij abxaa boli,metee oryylj xendetn,xolbogdoogyi.
Зочин 2023-02-25 90.193.251.156
ямар ч боловсролгүй хүн юм уу эсвэл жоохон хүүхэд юм болов уу? зүгээр л кириллээр бичээсэй дээ