Монгол Улсад 19 мянган жуулчин иржээ

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Монгол Улсад 19 мянган жуулчин иржээ

Монгол Улсад 19 мянган жуулчин иржээ

Монгол Улсад энэ сарын 1-нээс 23-ны хооронд 19315 жуулчин иржээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан 2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, 39 улсын засгийн газартай агаарын хэлэлцээртэй ажиллаж байна.

Монголд зочлох жилийг зарласнаар 2023 онд жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Хөгжиж буй улс орнуудад жуулчдыг татах бүтээгдэхүүн контент гаргах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний салбарыг чанаржуулах, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт татах чиглэлээр Монгол Улс анхаарч ажиллаж байгаа билээ.

Мөн Монгол Улсад ирэх Солонгос жуулчдыг 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл, 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг дээрх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн юм. Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх төдийгүй Монгол Улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.

Аялал жуулчлал хөгжихийн хэрээр тус салбарт гарааны бизнес эрхлэгчид цөөнгүй болж байна. Энэ тал дээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Аялал жуулчлалын салбарт төрөөс 55 тэрбум төгрөгийн зээлийг баталж өгсөн. Үүнээс аялал жуулчлалын салбарт гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих нөөц боломж бий. Энэ тал дээр Монгол банк болон арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ 

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж