“Apple" компани ухаалаг цагны тусламжтайгаар хүний цусан дахь сахарын хэмжээг тасралтгүй хянах технологийг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, арьс хатгах сорил шинжилгээний оронд E5 гэж нэрлэгдсэн тус технологиор хүний цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох боломжтой. Компани үүнийг амжилттай нэвтрүүлж чадвал чихрийн шижин өвчний эсрэг томоохон ахиц дэвшил авчрахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарт голлох тоглогчийн байр сууриа бататгах юм.
АНУ-ын хүн амын 10 гаруй хувь нь чихрийн шижин өвчтэй аж. Тиймээс “Apple" компанийн энэхүү систем амжилттай нэвтэрч эхэлбэл хүмүүс цусны дээж авахын тулд заавал арьсаа хатгуулах шаардлагагүй болно.
Хүний цусан дахь глюкозын түвшинг тооцоолохын тулд лазер ялгаруулдаг чип ашиглах юм. Олон компани үүнтэй ижил төстэй төхөөрөмж бүтээхийг оролдсон боловч одоогоор аль нь ч амжилтад хүрээгүй байна.
Холбоотой мэдээ