Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсжээ. Энэ нь 2021 оноос 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Олон улсын хэмжээнд дайны нөхцөл байдал болон цар тахлын улмаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг Монгол улс 2022 онд давж гарч чадсан гэдгийг Засгийн газраас онцолсон.
Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов хэлэхдээ “ДНБ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 52.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 9.3 их наяд төгрөг буюу 21.4 хувиар өсжээ. Тодруулбал, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 12 хувиар буюу 455.5 тэрбум төгрөгөөр өссөн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн” гэлээ.
Зочин 2023-02-25 66.181.177.134
ene zugeer l shaarga shuu udahgui hagarah , yuch uildverldeg uls yaj Dotoodiin ediin zasag usdug yum zugeer l mungu niluljihsen shdee udahgui naadah chin hagarn shuu
Шүүмжлэлээс Бүтээмжрүү ☝️ 2023-02-25 202.126.89.71
Монголчууд бид хойшид хэл амаа билүүдэх бус гараа хөдөлгөж хөдөлмөрлөх хэрэгтэй болждээ
Зочин 2023-02-25 202.9.40.67
Монгол улсын эдийн засаг ахицтай байгаад манай улсын зарим улс төрийн нам, хүчин сэтгэл дундуур байна. Учир нь Монгол улсын эдийн засаг доройтож л байвал ард түмэн тэднийг сонгоно гэж боддог юм. АН-ын Монголхүү гэдэг хүн орос, Хятад хоёр хилээ хаавал маш сайхан вм болно гэж айж зовохгүй бодож байгаагаа шууд хэвлэлээр дамжуулан хэлж байлаа. Монголчууд бид дотооддоо дайсантай болоод нилээд удаж байна. Энэ дайснууд бол улсаа боддоггүй харин нам, хувийн эрх ашгаа дээдэлдэг нь үнэн юмаа
Зочин 2023-02-25 64.119.27.155
40 хувиар өсөхөөр мөнгө орж ирж байгаа ш дээ
Иргэн 2023-02-25 192.82.86.175
Цагаан сар гоё байхаа больсон. Арай гэж түгжрээд айлд ирэхэд дэлгүүрийн бууз, цайны газрын салатууд өгөх юм. Зочдынхоо ходоодыг муутгадаг нь ёс заншил юм уу?
Зочин 2023-02-25 139.5.216.95
Норов гэдэг нь хэлсэн тоонуудаа хар даа. Тэрбум их наяд гэж ямар тоо байдгаа мэддэг л байгаа даа
Зочин 2023-02-25 103.212.119.166
Хөөсөрсөн өсөлтөнд худлаа маасагнаад яахав МАН-ын нүүрсчид ээ. Нүүрсний арилжаа багасаад ирэхээр наад чинь багасна. Гол нь $ өсөөд байхаар эдийн засгийн өсөлтөө нөхөж чадахгүй байна. Тэнэгүүдийн толгойг савандаад яахав Хүрэлбаатар аа. Данх бол юу ч мэдэхгүй
үл итгэгч 2023-02-25 192.82.87.44
энэ өсөлтийг энэ мэдээг оруулсан хүн харсан юмуу? өөрөө тооцсон юмуу? ямар эх үүсвэрээс авав.
Зочин 2023-02-25 202.72.245.209
Ард түмний амьдрал доройтсон
шинжээч 2023-02-25 192.82.87.44
үүнийг ёстой хөөсрөлт гэдэг юм. хөрсөн дээрээ буух хэрэгтэй. яагаад жоохон өсөлттэй харагдаж байна вэ? алт зэс нүүрсний үнэ өссөн. үүнтэй холбоотой. түүнээс биш ард түмний амьдралд гапий улаан мөнгө нэмэгдэж тэдний орлого нэмэгдээгүй инфляц 14% тай байна. энэ нэг жилдээ буурахгүй.
Зочин 2023-02-25 103.26.194.68
КККК АРАЙ БИШ ҮҮ. ЭНЭ ӨСӨЛТ ГЭГЧ ТОО БУСАД УЛС ОРОНД БОЛ МАШ ТОМ ӨӨРЧЛӨЛТ ЭЕРЭГ ҮР ДҮН АВЧИРДАГ. МАНАЙД БОЛ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ Ч БҮРЭН ӨГЧ ЧАДАХГҮЙ Л БНА . ХАНШ ҮНИЙН ӨСӨЛТ МАШ ИХ БАЙХАД ИЙМ СТАТИСТИК ӨСӨЛТ ГЭСЭН ТОО ХУДЛАА