Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсжээ. Энэ нь 2021 оноос 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Олон улсын хэмжээнд дайны нөхцөл байдал болон цар тахлын улмаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг Монгол улс 2022 онд давж гарч чадсан гэдгийг Засгийн газраас онцолсон.
Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов хэлэхдээ “ДНБ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 52.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 9.3 их наяд төгрөг буюу 21.4 хувиар өсжээ. Тодруулбал, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 12 хувиар буюу 455.5 тэрбум төгрөгөөр өссөн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн” гэлээ.
Холбоотой мэдээ