АНУ: Тайвань дахь цэргийнхээ тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

АНУ: Тайвань дахь цэргийнхээ тоог нэмнэ

АНУ: Тайвань дахь цэргийнхээ тоог нэмнэ

АНУ ирэх саруудад Тайвань дахь цэргийн сургуулилалтаа эрчимжүүлнэ гэж мэдэгдлээ. Өргөтгөсөн сургуулилалтад зориулж цэргүүдийнхээ тоог нэмэх бөгөөд чухам хэдэн цэрэг гэдэг нь тодорхойгүй байна. Цэргийн тоо хэд ч байлаа гэсэн энэ нь Хятад, Тайванийн хурцадмал харилцааг улам дэвэргэх эрсдэлтэй.

Сүүлийн саруудад АНУ нь Тайванийн эргэн тойронд хүчээ зузаатгаж, Окинава, Гуам орчимд цэрэг байршуулах болсон. Харин Хятад улс энэ үйлдлийг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ганхуулсан явдал гэж буруутгаж байна. Хурцадмал байдал сүүлдээ Энэтхэг-Номхон далайн бүсээс ч давах болов. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногт Хятадыг ОХУ-д дэмжлэг үзүүлсэн гэж буруушаалаа. Энэ үгний хариуд Хятадын Гадаад хэргийн яам "АНУ, НАТО хоёр Хятадыг гүтгэж байна" гэж мэдэгдэв. Эцсийн дүндээ Тайвань бол Хятад, АНУ-ын харилцааны хамгийн эмзэг цэг яах аргагүй мөн юм.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Мягмар гаригт Тайваньд айлчлах үеэр Цай Ин Вэн Вашингтонтой илүү нягт хамтран ажиллаж, цэрэг солилцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. "Тайванийн эсрэг хийж буй Хятадын коммунист намын ташаа мэдээлэл, нөлөөллийн кампанит ажлыг АНУ-тай хамтарч шийдвэрлэх ёстой" гэж Конгрессын төлөөлөгч хэлжээ.

"АНУ-ын цэргүүд Тайваньд байх нь байгаа. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг тийм олон биш. Бид АНУ-тай батлан хамгаалахын чадавхиа нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний хамтын ажиллагаатай байдаг" гэж 2021 онд Тайванийн удирдагч "CNN"-д ярилцлага өгч байв. Батлан хамгаалахын мэдээллээс харахад сүүлийн жилүүдэд Тайваньд 20-40 америк цэрэг байжээ. Тэдний ихэнх нь АНУ-ын дефакто Элчин сайдын яам, Тайвань дахь Америкийн хүрээлэн зэрэг газарт үүрэг гүйцэтгэж байсан.

Тайванийн цэргүүд өнгөрсөн зун 14 хоногийн хугацаатай цэргийн сургуулилалтыг Мичиганы үндэсний гвардын удирдлага дор хийсэн. Энэ зун ч бас уг сургуулилалтаа хийх төлөвтэй байна. Сургуулилалтад ойролцоогоор 7000 цэрэг оролцоно.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж