Рианна Оскарын тайзнаа дуулна

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Рианна Оскарын тайзнаа дуулна

Рианна Оскарын тайзнаа дуулна

Амаржсанаасаа хойш тайзнаа гараагүй байсан Рианна "Super Bowl"-оор эргэн ирж, бүх дэлхийг шуугиулсан. Тэгвэл та дахин гайхашрахдаа бэлдэх болжээ. Учир нь хөл хүнд Рианна Оскарын тайзнаа дуулна гэдгийг шоуны продюсер Пүрэв гаригт мэдэгдэв. Тэрбээр энэ удаад "Black Panther: Wakanda Forever" киноны дуу "Lift Me Up"-ыг үзэгчдэд толилуулна. "Lift Me Up" дуу нь Оскарын "Best original song" номинацид мөн нэр дэвшиж байна. Энэ нь Рианнагийн хувьд анхны Оскарын номинаци юм.

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-нд болно. Ёслолын хөтлөгчөөр Жимми Киммел ажиллана.

Рианнатай нэг төрөлд нэр дэвшиж буй хүчтэй өрсөлдөгч бол Лэди Гага юм. "Top Gun: Maverick" киноны "Hold my hand" дууг Лэди Гага дуулсан билээ. Лэди Гагагийн хувьд энэ нь дөрөв дэх удаагийн Оскарын номинаци болж байна. Тэр өмнө нь 2019 онд Брэдли Купертэй хамтарч дуулсан "Shallow" дуугаараа Оскарын эзэн болж байлаа. Түүнчлэн Дианне Уаррен, М.М.Кийраваани нар энэ төрөлд нэр дэвшжээ.

Энэ сарын эхээр Барбадосын супер од Рианна "Super Bowl"-ийн завсарлагаар шилдэг 12 дууныхаа холимогийг 13 минутад багтаан үзэгчдэд хүргэсэн. Уг үзүүлбэрээр Рианна дахин хөл хүнд гэдгээ дэлхий дахинд зарлаж, давхар давхар гэнэтийн бэлэг барьсан юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж