Бархасбадь, Сугар гаригууд сартай зэрэгцэж харагдав

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Бархасбадь, Сугар гаригууд сартай зэрэгцэж харагдав

Бархасбадь, Сугар гаригууд сартай зэрэгцэж харагдав

Бархасбадь, Сугар гаригууд болон хавирган сар хоёрдугаар сарын 23-ны орой зэрэгцэж үзэгдсэнийг хүмүүс камерын дурандаа буулгажээ. "Сингапур дахь тэнгэр эрхэс сонирхогчид" нэртэй фэйсбүүк группт нийтэлснээр уг үзэгдэл нар жаргах үеэс эхлээд үдшийн 21:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. НАСА агентлагийн 2023 оны хоёрдугаар сарын ажиглалтын мэдээнээс харахад хавирган сар Пүрэв гаригт Бархасбадь гаригаас ердөө нэг градусын зайд байрласан байжээ. Харин Сугар гариг тэдний хооронд үзэгдсэн.

Хамгийн тод үзэгддэг Бархасбадь, Сугар гаригууд нь энэ сарыг дуустал орой бүр хоорондоо ойрхон харагдах юм байна. Улмаар гуравдугаар сарын 1-нд хоёр гариг маш ойртож, бидэнд давхцан харагдах юм.

НАСА агентлагийн мэдээлснээр аварга гариг гэгддэг Бархасбадь нь нийт 79 дагуултай аж. Бархасбадийг том улаан толботой гариг гэж нэрлэх нь ч бий.

Эх сурвалж: TODAY ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж