Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай байна

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай байна

Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 24-ний 20 цагаас 2023 оны 02-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хараа, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -8…-13 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -13…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж