Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас тэнгэр муухайрч, хүйтний эрч чангарах нь ээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Холбоотой мэдээ