Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн хамт олон сар шинийн баярын өдрүүдэд /хоёрдугаар сарын 20-23-нд/ 1160 хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Үүнээс 33 хүнд мэс засал хийсэн байна. Мөн дээрх өдрүүдэд нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.
Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд амраад өнөөдрөөс /2023.02.24/үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж.
Холбоотой мэдээ