Жил бүрийн хавар нийслэлд махны үнэ тэнгэрт тулдаг бөгөөд үнийн хөөрөгдлийг бууруулах, махны хомсдол үүсэхгүй байх зорилгоор нөөцийн махыг худалдаалдаг.
Нөөцийн махны борлуулалтыг өнөө жил Нийслэлийн захирагчийн ажлын алба хариуцах бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 21-25-ний хооронд нөөцийн мах худалдаалах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж.
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, өнгөрсөн онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь хувийн компаниудаар 7000 тонн мах бэлтгүүлсэн байна. Энэхүү нөөцийг махыг нийслэлийн есөн дүүрэгт 450 гаруй цэгүүдээр дамжуулан худалдаална. Ингэхдээ ирэх долдугаар сарын 1-н хүртэл борлуулахаар төлөвлөжээ. Нөөцийн махыг зах зээлд худалдаалж буй махнаас 20-30 хувийн хямд үнээр борлуулахаар төлөвлөж буй.
Зочин 2023-02-24 192.82.76.93
Гуанз цайны газруудад хямдаруулсан үнэтэй нөөцийн махыг ,худалдагч нар өндөр үнээр өгчихдөг юм байна билээ.Асуухаар дууссан гэдэг.Бүр нэр заасан тусдаа дэлгүүр байвал юу юм гэхээс.
Иргэн 2023-02-24 192.82.86.175
Нөөцийн маханд муур нохойны мах хольсон байдаг. Ноднин нөөцийн үхрийн мах авсан чинь нэг жижиг, булчинлаг, муухай амттай хаа гарч ирсэн.