Сорьцын баталгаагүй мөнгөн аяга авахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Сорьцын баталгаагүй мөнгөн аяга авахгүй байхыг анхааруулав

Сорьцын баталгаагүй мөнгөн аяга авахгүй байхыг анхааруулав

Алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдэд сорьцын баталгаагүй мөнгөн аяга худалдаалах зөрчил ихэссэн байна. Иймээс хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд зориулан, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүнд сорьцын хянан баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгаж, сонголтоо хийхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас анхаарууллаа.

Учир нь, сар шинийн баярыг угтан, Чингэлтэй дүүрэгт харьяалагдах Самбуугийн гудамж дагуу байрлах алт мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд зарим худалдаа эрхлэгчид сорьцын баталгаажилтад хамруулаагүй мөнгөн аяга худалдаалж, иргэдийг хохироож буй зөрчил нэлээд гарсан аж.

Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-т “Худалдагч гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байна. Иймээс дээрх газруудад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар мөнгөн торгууль ногдуулжээ.

Үнэт металл эдлэл үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нь аливаа алт мөнгөн эдлэл болон мөнгөн аягыг худалдаалахдаа сорьцын хяналтын баталгаажилт хийлгэж, стандартын шаардлагад нийцсэн эсэхийг урьдчилан тодорхойлуулсны үндэс дээр тухайн бүтээгдэхүүний шинж чанарын талаар хэрэглэгчийн бодит мэдээлэл авах эрхийг хангах замаар худалдаалах ёстой юм байна.

Удахгүй Мартын найман зэрэг баярууд үргэлжилнэ. Энэ үеэр  иргэд алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх тохиолдол ихэсдэг тул сорьцын хяналтын баталгаажилт хийлгсэн үнэт эдлэл худалдан авахыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж