Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг өнөөдөр /2023.02.24/09:00 цагт цуцаллаа.

Шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1,376 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм.

"Бүх нийтийн амралтын өдрүүдэд гарсан зам, тээврийн ослын улсын хэмжээний тоон мэдээг нэгтгэж байгаа. Ирэх Даваа гарагт танилцуулна" гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяр хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж