Ардчилсан намынхан золгов

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан золгов

Ардчилсан намынхан золгов

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн гуравны билигт сайн өдөр морин цагт Ардчилсан намынхан золгосон байна.

Золголтод Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн тус намын үе, үеийн удирдлага, залуус, гишүүдийн төлөөлөл оролцож, Монголын ардчиллыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү арга хэмжээнд 500 шахам хүн оролцсон байна.

Дээрх арга хэмжээний үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Туулай жилдээ манай нам эв нэгдэл, эрүүл шүүмжлэл хоёрыг эрхэмлэн тэнцвэржүүлэх болно” хэмээн хэлсэн байна.

Ардчилсан нам 2016, 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус, тус ялагдал хүлээснээр удирдлага нь хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн юм.

Харин 2023 оны нэгдүгээр сард Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаа шинээр сонгох сунгаа зарласнаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр ялалт байгуулсан. Улмаар Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэснээр маргаантай асуудалд цэг тавиад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж