Э.Цэндбаатар: Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно

Э.Цэндбаатар: Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно

Э.Цэндбаатар: Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно

Мэргэжлийн бокст хөл тавиад багагүй хугацааг үдэж буй Э.Цэндбаатар ээлжит тулаанаа өнөөдөр/2023.02.24/ хийлээ. Өдгөө 26 настай гавьяат тамирчны тухайд энэ удаад АНУ-ын Нью-Йорк хотын Сони Холл гэх газар Никарагуа улсын тамирчин Жованни Гитеррез гэх залуутай хүч үзэв. Тэрбээр өрсөлдөгчөө гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авч, ээлжит ялалт авчээ.

Азийн наадам, Азийн аваргын алтан медальт Э.Цэндбаатарын хувьд Москвад хоёр тулаан хийн бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй. Сүүлд тэрбээр жилийн өмнө Азербайжаны Рауф Агаевтай нударга зөрүүлэн хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ.

Тулааны дараа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно. Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-02-24 64.119.21.98

энэ залуу саак битгий болчоосой орчин тойрны ээж аав ах дүүс найз нөхөд багш нар нь байнга л сануулж байгаасай сагсуу зан монголын ихэнх хүнд бдаг

Avatar

Баяр 2023-02-24 202.131.232.18

Архангайн гишүүн Мөнхбатын өгөх гээд байсан жимни жийп цаашаа боллоо, одоо Америкийн хамгийн том жийп машиныг монголдоо авчраарай чи шүү Цэндээ

Avatar

Зочин 2023-02-24 202.9.40.67

Дайчин оновчтой хурдаг цохитлт хийж шахаж зодолдох нь түүнд яг зохидог. Цэндбаатартаа баяр хүргье. Дараа дараагийн тоглолтод технизтэй гоё сайхан зодооныг үзүүлээрэй. Дхин баяр хүргье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж