Мэргэжлийн бокст хөл тавиад багагүй хугацааг үдэж буй Э.Цэндбаатар ээлжит тулаанаа өнөөдөр/2023.02.24/ хийлээ. Өдгөө 26 настай гавьяат тамирчны тухайд энэ удаад АНУ-ын Нью-Йорк хотын Сони Холл гэх газар Никарагуа улсын тамирчин Жованни Гитеррез гэх залуутай хүч үзэв. Тэрбээр өрсөлдөгчөө гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авч, ээлжит ялалт авчээ.
Азийн наадам, Азийн аваргын алтан медальт Э.Цэндбаатарын хувьд Москвад хоёр тулаан хийн бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй. Сүүлд тэрбээр жилийн өмнө Азербайжаны Рауф Агаевтай нударга зөрүүлэн хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан билээ.
Тулааны дараа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Тоглолтоос тоглолтын хооронд илүү сайжрах болно. Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэжээ.