Онцгой байдлын албанд 30 гаруй дуудлага ирж, 50 иргэнийг аврав

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын албанд 30 гаруй дуудлага ирж, 50 иргэнийг аврав

Онцгой байдлын албанд 30 гаруй дуудлага ирж, 50 иргэнийг аврав

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр сар шинийн баярын өдрүүдэд буюу  хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан  нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.

Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг  хүн гэмтэж бэртжээ. Үүнээс хоёрдугаар сарын 23, 24-нд гал түймрийн есөн дуудлага ирж, онцгойгийнхон ажиллаж, аюулгүй болгосон байна.

Гал түймэр:

 – ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 35 дугаар гудамжинд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30х20 метрийн хэмжээтэй сэндвичен барилгын зүүн урд талын хана, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: НийслэлийнСонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн 5х4 метрийн хэмжээтэй том өрөө, 2х2 метрийн хэмжээтэй үүдний өрөө, эд зүйлс тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр 1 дүгээр баг Хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын23-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын эзэмшлийн 12х12 метрийн хэмжээтэй 2 давхар хүнсний дэлгүүр шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Малчдын хороолол 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 12х13 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

НийслэлийнБаянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Их-Эрхэт цанч багийн “Эрхэтийн битүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т 02.23-ны өдрийн 22:30 цагийн орчим эзэнгүй 2 гэр шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус сумын малчин У-ын 5 ханатай гэр, бага 4 ханатай отрын гэрийн хамт бүрэн шатсан тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг баг гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраан сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 02:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х4 метрийн хэмжээтэй гарааш, “Тоёота Акуа” загварын суудлын автомашин, малын саравч, 7 метр хашаа тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж