ОХУ-аас Украиныг түрэмгийлснийг буруушаасан тогтоолд Монгол түдгэлзэв

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Украиныг түрэмгийлснийг буруушаасан тогтоолд Монгол түдгэлзэв

ОХУ-аас Украиныг түрэмгийлснийг буруушаасан тогтоолд Монгол түдгэлзэв

Дайны нэг жилийн ойгоор Нью-Йорк хотноо  НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-аас Украин руу түрэмгийлснийг буруушаасан тогтоолыг олонхийн саналаар дэмжлээ. Тус тогтоолын төсөлд Оросыг Украины нутгаас цэргээ гаргаж, байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан байна.

Уг тогтоолыг 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзэж,  ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Эритрей, Мали, Никарагуа, Сири гэх долоон орон эсрэг санал өгсөн байна.

Санал хураалтад түдгэлзсэн 32 орны тоонд Хятад, Энэтхэг, Иран, Өмнөд Африк, Монгол Улс багтжээ.

НҮБ мөн "Оросын холбооны улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрэн, болзолгүйгээр гаргахыг" шаардаж, байлдааны ажиллагааг зогсоохыг уриалав.

Үүний зэрэгцээ Вена хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын хуралдаанд Оросын төлөөлөгч үг хэлэх үеэр олон тооны төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн гарч явсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC, ALZAJEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
26
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж