Хятад улсаас Орос-Украины хооронд гал зогсоохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Хятад улсаас Орос-Украины хооронд гал зогсоохыг уриалав

Хятад улсаас Орос-Украины хооронд гал зогсоохыг уриалав

Хятад улсаас дайныг зогсоох 12 зүйл бүхий санал гаргаж, Орос, Украины хооронд гал зогсоохыг уриалав.

Хятадын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр нийтэлсэн баримт бичигт дайсагналыг зогсоож, цөмийн станцуудыг хамгаалж, энхийн хэлэлцээг сэргээж, нэг талын хориг арга хэмжээг цуцлахыг уриалжээ. Гэхдээ нэг талын хориг арга хэмжээг цуцлах уриалгаас АНУ байнга татгалзсаар ирсэн заалт.

“Нөхцөл байдлыг аажмаар намжааж, эцсийн дүндээ иж бүрэн гал зогсооход хүрэхийн тулд Орос, Украины албаныхан нэг чиглэлд ажиллаж, шууд яриа хэлэлцээг аль болох хурдан сэргээхэд бүх талууд дэмжлэг үзүүлэх ёстой" гэж тус яамны  мэдэгдэлд дурджээ.

Хоёр дахь жилдээ үргэлжилж буй дайнд Киевийн ерөнхийлөгч Владимир Зеленскийн засгийн газар Оросыг нутгаас нь бүрэн гарах хүртэл тэмцэнэ гэж мэдэгдсэн бөгөөд Москва халдлагаа зогсоох ямар ч шинж тэмдэггүй байна.

Түүнчлэн Украин болон бусад улс орнууд Хятадыг хэдэн арван мянган хүний ​​аминд хүрч, олон сая хүнийг орон гэрээсээ хөөсөн дайныг эцэслэх шударга зуучлагч гэж үзэх нь юу л бол. Учир нь өчигдөр болсон НҮБ-ын дайныг зогсоох тухай тогтоолд Хятад улс түдгэлзсэн. Санал хураалтыг 141-7 гишүүн дэмжиж, 32 гишүүн түдгэлзэв.

Хятадын удирдагч Ши Жиньпин энэ хугацаанд Путинтэй дөрвөн удаа ярилцсан ч Зеленскийтэй дайн эхэлснээс хойш одоог хүртэл ярилцаагүй байна.

Хятадын энх тайвны тухай төлөвлөгөөнд Европын зарим албаны хүмүүс өмнө нь эргэлзэж байсан. Европын нэг дипломатч Хятадын саналд эргэлзэж буйгаа илэрхийлж, энх тайвны төлөвлөгөөг ивээн тэтгэж буй улс орон зөвшөөрөгдөхүйц гэрээ байгуулахын өмнө холбогдох талуудын хооронд эрчимтэй дипломат ажиллагаа явуулах ёстой гэж хэлэв.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок хэлэхдээ, Оросын цэргийг гаргах нь аливаа энхийн хэлэлцээрийн нэг нөхцөл байх ёстой гэсэн.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж