Орос-Украины дайн: Цус асгаруулсан нэг жил

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Орос-Украины дайн: Цус асгаруулсан нэг жил

Орос-Украины дайн: Цус асгаруулсан нэг жил

Орос улсаас хөрш Украин руу довтлохоос өмнөх хэдэн минут бол Европын энх тайвны сүүлчийн хором болсон. Удалгүй Оросын цэргүүд Украины хилээр нэвтэрч, орос пуужингууд Киевийн тэнгэрийг бүрхэж, дэлхийн 2-р дайнаас хойшхи Европ дахь агаар, далай, хуурай замын хамгийн том довтолгоон 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн. Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор эхлүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дайн нэг жилийн хугацаанд 100 мянга орчим украин цэрэг, түүнээс хоёр дахин олон оросууд амь үрэгдсэнийг НҮБ мэдээлжээ. Үүнээс гадна дайнд 8000 орчим энгийн иргэн амь үрэгдэж, 8 сая гаруй хүн орон гэрээ алдаж, дүрвээд байна. Энэ дайн зөвхөн Орос-Украины хооронд болоогүй бөгөөд нөлөө нь дэлхий даяар үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол өдөөж, газрын тосны үнэд илэрсэн.
Энэ хар дайн хэзээ дуусахыг хэн ч тааж мэдэхгүй байгаа ч удаан үргэлжлэхэд бэлтгэж байна.

365 хоногийн цус урсгасан дайны дэлхий дахинд учирсан үр дагаврыг зөвхөн үгээр дүгнэхэд хэцүү. Орос улс хүйтэн дайнаас хойших аль ч үеэс  илүү тусгаарлагдсан. Барууны орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ялагдлын төлөө нэгдэж, түүнийг цөмийн зэвсэг ашиглахгүй гэдэгт найдаж, мөрийцөж байна. Путины жишээнээс Хятад улс Тайванийн эсрэг ашиглаж болох сургамжуудыг тэмдэглэн авч байна.
Гэвч украинчуудын урсгасан бүх нулимсыг хэрхэн хэмжих вэ? Бүх зовлон зүдгүүр, харгислалыг хэрхэн хангалттай дүрслэх вэ? Хайртай хүмүүс, ирээдүйгээ алдсан хүүхдүүдийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

Олон зуун мянган орос эрс дайнд явахгүйн тулд гадаад руу зугтаж, олон сая украин иргэн гэр орноосоо дүрвэж, дайныг улам бүр хөнөөлтэй болгож буй зэвсэгт олон арван тэрбум доллар цутгаж, эдийн засгийн хохирол олон триллион ам.доллараар  хэмжигдэнэ гэж тооцоолсон.

Гэхдээ Украин оршсоор байна. Энэ нь өөрөө Кремлийн хувьд аймшигтай ялагдал юм. Путин өдийд Украиныг утсан хүүхэлдэйн улс болгоно гэж итгэж байсан бололтой.

Эсрэгээрээ эрх чөлөөт үндэстэний хүсэл тэмүүлэл,  мөхөх аюулын айдас нь Украиныг Европын холбоо, АНУ болон барууны орнуудтай улам бүр ойртуулж байна. НАТО-гийн стандартын зэвсэг техникийн нийлүүлэлт, барууны бусад орнуудаас өгч буй олон тэрбум ам.долларын тусламж Украин руу цутгаж байна.

Украин 1991 онд ЗХУ задарснаар тусгаар тогтнолоо олсон бөгөөд эрх чөлөөгөө хамгаалахын тулд дайнд хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байна. Дайн Украины үндэсний онцлогийг улам тодруулав.

Путин дайнд ялалт байгуулаагүй боловч эрх мэдэл, нөлөөтэй хэвээр байна. Гэхдээ дайнд Орос улс төсөөлөшгүй их золиосыг гаргаж байгаа. Тодруулбал,  Путин шоронгоос дайчдыг элсүүлэн байлдааны ажиллагаанд оруулдаг хувийн цэргийн компани болох Вагнер группын хөлсний цэргүүдийг дайнд татан оруулахаас аргагүй болсон. Оросын байгалийн хий,  газрын тосны дийлэнх хэсгийг ашиглахгүй болсноор Европ дахь эрчим хүчний хөшүүргээ Путин алдаж байна. Оросын эдийн засаг барууны хориг арга хэмжээний дор агшсаар байна.

Гэхдээ түүхийг дайны ялагчид бичдэг. Мөн энэ дайны үр дүн тодорхой бус байна.

Путины анхны алдаануудын нэг нь барууныхны үзэж байгаагаар Дэлхийн хоёрдугаар дайны үеийн холбоотнуудын D-Day армиас арай илүү байсан гэж үздэг Францын дайтай улсыг эзлэхийг оролдсон явдал юм.

Путин одоо нэмэлт техник хэрэгсэл, хүн хүчээр өөрийн бий болгосон асуудлыг шийдэх гэж хичээж байна.

2022 оны хоёрдугаар сарын 24 нь Дэлхийн 3-р дайнд хүргээгүй байна.  Гэвч өнгөрсөн нэг жил Зеленскийн хэлсэнчлэн уй гашуу, бузар булай, цус, үхлээр дүүрэн байлаа.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж