Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт Байден итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт Байден итгэхгүй байна

Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт Байден итгэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, Владимир Путин "New START" цөмийн гэрээг  түдгэлзүүлснээр дэлхий дахиныг илүү аюултай байдалд оруулсан ч  түүнийг цөмийн зэвсэг ашиглана гэдэгт итгэхгүй байна гэв.
Байден Лхагва гаригт Варшавт  "Бухарестийн есөн" гэгддэг НАТО-гийн зүүн жигүүрийн холбоотнуудтай уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Путин "том алдаа" хийсэн гэж хэлэв.

Тэрбээр Путины шийдвэрийг цөмийн зэвсэг эсвэл түүнтэй төстэй зэвсэг ашиглана гэж харахгүй байна гэж ярьсан байна. Гэсэн хэдий ч Оросын ерөнхийлөгчийн шийдвэр "маш хариуцлагагүй" байсныг шүүмжилжээ.

Путин Мягмар гаригт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Орос улс гэрээг дагаж мөрдөхөө зогсоож, АНУ болон Умард Атлантын эвслийн байгууллагад цөмийн байгууламжуудаа шалгахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Энэхүү гэрээ нь Орос, АНУ хоёрын тив алгасах тусгалтай  цөмийн зэвсгийн тоо, байршуулалтыг хязгаарлах замаар улс бүрийн хөтөлбөрийг шалгах боломжийг олгох зорилготой юм.

Байден 2021 онд АНУ-ын ерөнхийлөгч болсныхоо дараа цөмийн гэрээг таван жилээр буюу 2026 он хүртэл сунгасан юм. Төрийн департамент өнгөрсөн сард ОХУ-ыг байцаагчдыг оруулахаас татгалзаж, гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж буруутгасан.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж