Дайнаас болж Украины 8 сая гаруй хүн дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Дайнаас болж Украины 8 сая гаруй хүн дүрвэжээ

Дайнаас болж Украины 8 сая гаруй хүн дүрвэжээ

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр, Орос улсаас Украинд түрэмгийлснээс хойших нэг жилийн хугацаанд Европ даяар 8 сая гаруй дүрвэгч бүртгэгдсэн байна.

Украинд үргэлжилж буй дайны улмаас Польш улсад хамгийн олон буюу 1.5 сая орчим дүрвэгчийг хүлээж авсан бол түүний араас Чех, Словак зэрэг Европын бусад орнууд украинчуудын “хөлд дарагджээ”

Польш дахь Хүүхдийг ивээх сангийн хөтөлбөрийн үйл ажиллагааны захирал Селина Кретковска-Адамович “ABC News”-д хэлэхдээ, одоогийн байдлаар дүрвэгсдэд шаардлагатай "хамгийн том хэрэгцээ бол санхүүгийн дэмжлэг гэв."

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд  халдан довтолсон цагаас хойш Хүүхдийг ивээх сан Польшид үйл ажиллагаагаа явуулж байна гэж Кретковска-Адамович хэлэв.

2022 оны арваас хоёрдугаар сар хүртэл Украины дайны улмаас дүрвэсэн 17,000 гаруй хүн бүртгэгдсэний 24 хувь нь эх орондоо очсоноосоо хойш дор хаяж нэг удаа гэрээ эргэж очсон гэжээ. Тэдний гэртээ эргэж очсон гол шалтгаанууд нь хамаатан садантайгаа уулзах, бичиг баримт авах явдал байв.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж