Төгс биш моделиуд гоо сайхны хэмжүүрт хувьсгал авчирав

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Төгс биш моделиуд гоо сайхны хэмжүүрт хувьсгал авчирав

Төгс биш моделиуд гоо сайхны хэмжүүрт хувьсгал авчирав

Гоо сайхны тухай ойлголтыг дахин тодорхойлох зорилготой төсөл Италид хэрэгжиж, инстаграмд ​​жирийн эмэгтэйчүүдийг модель болгож, тэдний төгс биш байдлыг онцлов.

2020 онд Карлотта Жианканы үүсгэн байгуулсан “Imperfetta” (төгс биш) загварын агентлаг салбарын тогтоосон гоо сайхны стандартад үл нийцэх загвар өмсөгчдөөр дүүрэн кастинг номтой. Эдгээр нь янз бүрийн хэмжээ, нас, хүйсийг хамардаг, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс юм.

Ийм агентлагууд Европ, АНУ-ын бусад оронд байдаг. Харин тус агентлаг нь Италид анхных юм.

Соня Спарта бол эдгээр загвар өмсөгчдийн нэг юм. Сицилийн 28 настай бүсгүйн нүүр, бие дээр том том хар толбонуудтай. Нэгэн цагт тэрээр толбонуудаа нуухыг оролддог байсан бол одоо гоо үзэсгэлэнгээ хүлээн зөвшөөрчээ. “Би сул талаа хүлээн зөвшөөрч, үүнийгээ хүч чадлын эх сурвалж, бусдаас ялгарах чанар болсон" гэж тэрбээр ярьжээ.

Саяхан Ромд болсон зураг авалтын үеэр бүх төрлийн загвар өмсөгчид дотуур хувцастай зургаа авахуулжээ.

Тус агентлаг нь 140 гаруй загвар өмсөгчтэй. Тэд Италиас гадна гадаадын олон орноос ирсэн модель багтдаг байна. Эдгээр төгс биш загвар өмсөгчид гоо сайхны брэндүүд, загварын жижиглэн худалдаа, супермаркетуудын сурталчилгаанд нүүр царай болжээ. Ихэнх нь онлайн сурталчилгаанд байдаг ч телевизийн сурталчилгаанд загвар өмсөгчдийг урих болсон гэнэ. Дизайнер Марко Рамбалдигийн Миланы загварын шоунд тус агентлагийн хоёр модель оролцжээ.

Ромын их сургуулийн оюутан Люсиа Делла Ратта амьдралынхаа ихэнх хугацаанд альбинизмаа нууж, цайвар үсээ бараан өнгөөр ​​будаж, арьсандаа нарны тос түрхдэг байжээ. Цар тахлын хөл хорионы үед тэрээр үснийхээ байгалийн өнгийг ургуулж, инстаграмд зургаа нийтэлж эхэлсэн байна.

“Би анх удаа өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдэрч байна” гэж Делла Ратта зураг авалтын завсарлагааны үеэр хэлжээ. Түүн шиг бусад загвар өмсөгчид ч өөрсдийн гэсэн дутагдалтай (гоо үзэсгэлэнтэй).

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж