Тажикистан, Хятадын хилийн ойролцоо 7.2 магнитуд хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

Тажикистан, Хятадын хилийн ойролцоо 7.2 магнитуд хүчтэй газар хөдлөв

Тажикистан, Хятадын хилийн ойролцоо 7.2 магнитуд хүчтэй газар хөдлөв

Тажикистанд өнөөдөр /2023.02.23/ өглөө 08:37 цагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсныг "CCTV" мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Хятадын хилээс 82 км-ийн зайд буюу Тажикистан улсын Мургоб хотоос баруун тийш 67 км зайд байсан. Мугроб бол Памирын нуруунд орших хэдхэн мянган хүн амтай хот юм.

Чичирхийлэл Хятадын баруун Шинжаан бүс нутгийн Кашгар, Артукс зэрэг зарим газарт хүчтэй мэдрэгдсэн аж.

Одоогоор Кашгарт цахилгаан хангамж, харилцаа холбоо хэвийн байна. Шинжааны төмөр замын хэлтэс Аксу-Кашгарын чиглэлд явж буй суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохыг шаарджээ. Орон нутгийн эрх баригчид гүүр, хонгил, дохиоллын төхөөрөмжийг шалгаж байна. Хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл алга байна.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв 10 км гүнд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн. Харин АНУ-ын Геологийн хүрээлэн 20 км гүнд,  6.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэлээ. Янз бүрийн агентлагуудын хэмжилтүүд ихэвчлэн ялгаатай байдаг гэж "ABC News" хуудас мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS, ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж