Өнөөдрөөс хойш 65 хүрсэн ахмад насны хишгээ наадмаар авна

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс хойш 65 хүрсэн ахмад насны хишгээ наадмаар авна

Өнөөдрөөс хойш 65 хүрсэн ахмад насны хишгээ наадмаар авна

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т  “ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын  хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам  Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд

  • 65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3,4 тэрбум төгрөг.
  • 70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт 5,1 тэрбум төгрөг.
  • 80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга нийт 3,6 тэрбум төгрөг.
  • 90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга нийт 825,5 сая төгрөгийг олгохоор 161,630 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг банкуудад илгээж, 13,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна.

Дашрамд дурдахад насны хишгээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхлээд буй юм.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-наас өмнө төрсөн 65 хүрч буй ахмад настан хүсэлтээ гарган насны хишгээ авч эхлэх бөгөөд харин заасан хугацаанаас хойш 65 хүрэх ахмадууд наадмаар насны хишгээ авч эхлэх юм.

         Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж