17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиол гуравдугаар сарын 4-нөөс эхлэн тайзнаа амилах гэж байна. Их зохиолч Виктор Гюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” зохиолоор тавьж буй визуал драмын жүжиг нь “Pro Theater”-ийн театрынхан найруулагч Б.Даваасүрэнгийн найруулгаар тавихаар болсон байна. РЦНК-ийн тайзнаа аилах жүжгийн тасалбарыг борлуулсан эхэлсэн байна.
17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд хүний дотоод сэтгэлийг илүү харуулснаараа гайхалтай бүтээл болжээ. Бусдын бусармаг үйлдлийн золиос болж нүүрээ зэрэмдэглүүлж гэмгүй атлаа бусдад шоовдорлогдож, өөрийг нь элэглэж дооглох тэдэнд гомдовч инээхээс өөрөөр эсэргүүцэж чадахгүй дотроо шаналах хөөрхий түүний хувь заяа дэндүү эмгэнэлтэйгээр төгсдөг. Харин найруулагч Б.Даваасүрэнгийн найруулгаар хэрхэн дэглэснийг удахгүй үзэх л үлдлээ.