“Starbucks” оливын тостой кофе гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

“Starbucks” оливын тостой кофе гаргажээ

“Starbucks” оливын тостой кофе гаргажээ

“Starbucks” компани чидун жимсний тостой шинэ бүтээгдэхүүн гаргаж буй талаар компанийн түр гүйцэтгэх захирал Ховард Шульц мэдэгдлээ. “Энэ бол манай компани шинэ төрөл зүйл бий болгож буй түүхэн өөрчлөлтийн мөч юм” гэж тэр “CNBC”-ийн "Mad Money" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. 

Шинэ бүтээгдэхүүн өчигдрөөс эхлэн Итали дахь 25 байршилд худалдаанд гарсан байна. “Олеато” нэртэй шинэ кофе энэ хавраас АНУ-д худалдаалагдах юм. Олеато гэдэг нь итали хэлээр тостой гэсэн утгатай үг. Оливын тостой кофеноос гадна “Олеато” нэртэй эспрессо мартиниг Итали, Сиэтл, Нью-Йорк зэрэг зарим газарт худалдаалж эхлэнэ. 

Ховард Шульц дөрөвдүгээр сард түр гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэж өгнө. Үүнээсээ өмнө тэр кофеныхоо нэр төрлийг ийнхүү нэмэгдүүлжээ. Түүний албан тушаалыг Лаксман Нарасимхан авна. Гэхдээ 69 настай Шульц ТУЗ-ийн суудлаа хадгалж үлдэх бөгөөд “Олеато” брэндийн төлөөлөгчөөр ажиллах болно. 

Оливын тосыг Газар дундын тэнгисийн орнууд хүнсэндээ түлхүү ашигладаг. Витамин, эрдэс бодис агуулсан ханаагүй тосны хүчил, ургамлаас гаргаж авсан полифенолуудын найрлагатай учраас оливын тосыг хүний эрүүл мэндэд тустай, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдэг. ТикТок хэрэглэгчид өнгөрсөн жил оливын тос уух давалгааг хүртэл эхлүүлж байсан. 

Эх сурвалж: CNBC, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж