Өвөр Монголд уурхайн ослоор 50 хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

Өвөр Монголд уурхайн ослоор 50 хүн сураггүй болжээ

Өвөр Монголд уурхайн ослоор 50 хүн сураггүй болжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нэгэн уурхайд нуралт үүсчээ. Нуралт өчигдөр /2023.02.22/ орой 17:13 цагийн орчимд болсон. Ослын улмаас хоёр хүн нас барж, 50 гаруй хүн сураггүй алга болоод байна. Тиймээс Ши Жиньпин дарга эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлэх тушаал өгчээ. Ослын газарт 200 гаруй аврагчийг илгээсэн бөгөөд нэг хүнийг эсэн мэнд гаргаж авчээ. 

“CCTV”-ийн мэдээлснээр тус уурхайн үйл ажиллагааг “Xinjing Coal Mining” компани хариуцдаг. Өвөр Монгол дахь уурхайнууд Хятаддаа нүүрс олборлолтоор тэргүүлдэг аж. 

Аж үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хангалтгүй мөрддөг учраас Хятадад уул уурхайн осол гарах нь элбэг байдаг. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сард нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дутуу ислийн хий алдагдсанаар 23 уурхайчин нас барж байв. Мөн 2021 оны нэгдүгээр сард Шаньдун мужид алтны уурхай дэлбэрэлт болж, 10 уурхайчин амиа алдсан. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж