БНАСАУ гадаадын тусламжийг хортой чихэртэй зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

БНАСАУ гадаадын тусламжийг хортой чихэртэй зүйрлэв

БНАСАУ гадаадын тусламжийг хортой чихэртэй зүйрлэв

Хойд Солонгост хүнсний хямрал нүүрлээд буй тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хилийн хориг, цаг агаарын таагүй байдал, олон улсын хориг арга хэмжээ Хойд Солонгосын хүнсний хямралыг улам дордуулав. Энэ сарын сүүлчээр тус улсын төрийн дээд албан тушаалтнууд уулзаж, хөдөө аж ахуйн бодлогод өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ. 

Өмнөд Солонгосын эрх баригчид сансрын хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийсэн. Гэтэл Хойд Солонгос улс 2022 онд 2021 оноос 180 мянган тонноор бага хүнс үйлдвэрлэсэн нь тодорхой болжээ. Тиймээс Өмнөдийн Нэгдлийн яам Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тусламж хүссэн байна. 

Гэтэл хойд солонгосчууд гадаадын тусламжийг хортой чихэртэй зүйрлэж буй. “Эзлэн түрэмгийлэгч улсууд тусламж хүлээн авагч орнуудыг эрхшээлдээ оруулахаар урхидаж байна” гэж тус улсын төрийн хэвлэлд бичсэн байна. 

Ургац муу байгаатай холбоотойгоор хүнсний үнэ өсч, хүмүүсийн сонголт ч илүү хямд төсөр бүтээгдэхүүнд шилжих болжээ. Цагаан будааны үнэ өссөн учир 2023 оны эхээр орлуулж болох бүтээгдэхүүн буюу эрдэнэ шишийн үнэ 20 хувиар өссөн. Хэрэв хүмүүс эрдэнэ шиш худалдаж авах нь элбэгшээд ирвэл хоол хүнс, тэр дундаа будааны үнэ өссөн гэсэн үг аж. 

Гэхдээ Хойд Солонгосын гадаад худалдаа харьцангуй идэвхжиж эхэлсэн байж болзошгүйг “Nikkei Asia” мэдээлжээ. Тодруулбал, Хойд Солонгос, Хятад хоорондын ачааны машины тээвэр нэмэгдэж эхэлсэн байна. Хятад бол Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувийг бүрдүүлдэг түнш юм. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж