Роналдогийн тусламжтайгаар Туркт хандив цуглуулна

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Роналдогийн тусламжтайгаар Туркт хандив цуглуулна

Роналдогийн тусламжтайгаар Туркт хандив цуглуулна

Туркийн хөлбөмбөгчин Мерих Демирал газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах хандивын аян зохион байгуулж байна. Тодруулбал, тэр Кристиано Роналдо, Лионель Месси, Жижи Буффон зэрэг супер одын өмсгөлийг дуудлагаар худалдах болжээ. Мерих Демирал нь Италийн Аталанта клубт тоглодог. 

“Би газар хөдлөлтийн санд хэдийнэ мөнгө хандивласан. Гэхдээ хандивын арга хэмжээ зохион байгуулахаас өөр аргагүйд хүрээд байна. Би өөр зүйл хийх ёстой гэж бодсон. Би найз Роналдо руугаа утасдаж, ярилцсан. Тэр үнэхээр онцгой залуу. Би Роналдогийн зөвшөөрлөөр түүний хоёр жилийн өмнө бэлэглэсэн гарын үсэгтэй цамцыг зарах боллоо. Роналдо харин Саудын Арабын Аль-Насср клубээс дахин өөрийнхөө цамцыг илгээнэ гэсэн. Туркчүүд түүнд маш их хайртай” гэж Демирал ярив. 

Ийнхүү Демиралын кампанит ажил маш хурдацтай өрнөж, Леонардо Бонуччи, Пауло Дибала, Жижи Буффон зэрэг хөлбөмбөгчин хандивт хувь нэмрээ оруулахаа хэлжээ. 

Турк, Сирийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтөөр 48 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Одоогоор Туркт бараг 900 мянган хүн майхан, чингэлэгт өдөр хоногийг өнгөрөөж байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж