Айраг нянгийн эсрэг үйлчилгээтэйг япон эрдэмтэн онцлов

Хуучирсан мэдээ: 2023.02.23-нд нийтлэгдсэн

Айраг нянгийн эсрэг үйлчилгээтэйг япон эрдэмтэн онцлов

Айраг нянгийн эсрэг үйлчилгээтэйг япон эрдэмтэн онцлов

Дэлхий даяарх сүүн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үнээний сүүгээр үйлдвэрлэдэг. Харин монголчууд гүүний сүү буюу айргийг их хэмжээгээр хэрэглэдэг тухай “Scientific American” цахим хуудас онцолжээ. 

“Монголчууд газар нутгийг шууд эзэмшдэггүй. Тийм учраас байгаль орчныг хамгаалах өргөн соёлтой. Монгол адууны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөх нь үнээнийхээс хамаагүй бага юм” гэж Японы Мэйжи их сургуулийн судлаач Юки Моринага хэлсэн байна. 

Айраг исгэх арга 2019 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан. Үүнээс хойш Моринага судалгаагаа эхлүүлжээ. Тэрбээр “GPS”-ээр гүүний хөдөлгөөнийг хянаж, ундааны химийн агууламжийг судалсан байна. Монголд ган гачиг, зуд турхан үргэлжилж, малын тоо толгой олноор хоргодсоны дараа буюу 2003 онд Моринага Монголд иржээ. Улмаар айргаараа алдартай Булган аймагт Монголын уур амьсгалын судалгаагаа хийж эхэлсэн. Ирээдүйд байгалийн гамшигаас болж их хэмжээний хохирол амсахаас сэргийлэхийн тулд тэр энэ судалгаагаа эхлүүлсэн аж. Гэвч Моринага судалгааны гол чиглэлээрээ айраг хэмээх уламжлалт ундааны үйлдвэрлэлийг сонгожээ. Судалгааны дүнд айрагийг цусны даралт хэвийн болгох үйлчилгээтэйг тогтоосон. Мөн нян, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй альбумин уургаар нэн баялаг болохыг тогтоожээ. Моринагагийн баг одоогоор айрагны пробиотик шинж чанарыг судалж байна. 

Байгальд сөрөг нөлөө багатай багаж хэрэгсэл ашиглан нэг л айлаас таван тонн айраг үйлдвэрлэгдэж гарч байгаа нь Моринагад гүн сэтгэгдэл төрүүлсэн аж. 

Моринага цаг уурын судалгаагаа айрагтай холбох нь эхэн үедээ бага зэрэг хүндрэлтэй байжээ. Гэхдээ айраг исгэх үйл явц, адууны эрүүл мэнд зэрэг нь уур амьсгалтай салшгүй холбоотой гэж үзсэн. Улмаар 21 аймгийн 329 сум дахь цаг уурчидтай холбогдож, тэдэнд санал асуулга илгээжээ. Мөн нутгийн малчидтай холбогдсоны дүнд түүний багийнхан 2000 гаруй хариулт цуглуулж чадсан юм. Энэ ажил цаг хугацаа их шаардсан ч үнэхээр үр дүнтэй байсан аж. 

Судалгааны дүнгээр айраг үйлдвэрлэлд бүс нутгийн ялгаа их байдгийг тодорхой болгосон. Бэлчээрийн тал газар элбэг, адуу олонтой төвийн бүсийн малчид айраг үйлдвэрлэхэд илүү их оролцдог бол зүүн бүсийнхэн харьцангуй оролцоо багатай байна. Зүүн бүсд адууны тоо толгой их байгаа ч айраг багатай байна. Энэ нь тус бүс нутагт адууг хурдан морины зориулалтаар үржүүлдэгтэй холбоотой гэжээ. 

Эх сурвалж: SCIENTIFIC AMERICAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж