Танилц: Азийн аваргын урьдчилсан шатанд цахиур хагалах тамирчид

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

Танилц: Азийн аваргын урьдчилсан шатанд цахиур хагалах тамирчид

Танилц: Азийн аваргын урьдчилсан шатанд цахиур хагалах тамирчид

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх хоёрдугаар шатанд 12 улс үлдсэн бөгөөд найм нь цааш шалгарна. Эхний зургаан багийн тоглолт Катарт эхэлсэн бөгөөд дараагийн зургаан багийнх нь тоглолт ирэх Баасан гаригт Улаанбаатар хотноо эхэлнэ. Үүнтэй холбогдуулан энэ шатанд цахиур хагалах таван тамирчинг танилцуулж байна.

Гуам – Жонатан Галловэй

Гуам эхний шатаа нэг ч хожигдолгүй тэргүүлэхэд Жонатан Галловэйгийн үүрэг их байсан. Тэрбээр Сингапурын эсрэг 23 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Харин Хонг Конгийн эсрэг гурван хаалт хийснээс гадна 13 оноо, есөн самбараас бөмбөг авалт үзүүлсэн аж. 2.11 метр өндөртэй тэрбээр эхний шатанд 18.0 оноо, 10.5 самбараас бөмбөг авалт дунджилжээ. Түүний талбайд байхад баг нь өрсөлдөгчөөсөө даруй 23.0 оноо илүү авдаг гэнэ.

Хонг Конг – Шугийн ах дүүс

Хонг Конг эхний шатанд Сингапурыг хожиход Шугийн ах дүүс гайхалтай тоглолтыг үзүүлсэн гэнэ. Өдгөө 30 настай Адам Шу 2021 онд эх орноо төлөөлөн олон улсын түвшинд тоглож байсан бөгөөд энэ удаад 26 настай дүү Оливер Шугийн хамт шигшээ багтаа зүтгэж байна.

Ирак – Ихаб Аль-Зухаири

Иракийн шигшээ багт Ихаб Аль-Зухаири гэх 26 настай, 2.10 метр өндөр шинэ залуу лидертэй болсон. Тэрбээр эхний шатанд 7.5 оноо, 8.0 самбараас бөмбөг авалт дунджилжээ.

Кувейт – Хамад Хасан

Хамад Хасан эхний шатны тод оддын нэг яахын аргагүй мөн. Тэрбээр 17.5 оноо, 5.0 самбараас бөмбөг авалт, 4.0 ашигтай дамжуулалт дунджилжээ. Кувейт эхний шатандаа нэг ч хожигдолгүй дөрөв хожсон бөгөөд энэ бүгдэд 25 настай Хамад Хасан чухал үүрэг гүйцэтгэсэн.

Малайз – Тин Чун Хон

Алсын зайн шидэлтүүд нь монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон Малайзын Тин Чун Хон өдгөө дөнгөж 26 настай. Тэрбээр Монголд дөрөв тоглохдоо 18.8 оноо, 6.8 самбараас бөмбөг авалт, 3.8 ашигтай дамжуулалт толилуулжээ.

Монгол – Ариунболдын Ананд

Хөх чононууд нутаг дээрэээ гайхалтай тоглолтыг үзүүлэхэд шигшээ багаас олон тамирчид сайн тоглолт үзүүлсний нэг нь А.Ананд билээ. Т.Санчир, Б.Билгүүний араас шигшээ багийн гол тоглогчийн нэг А.Ананд эхний шатанд 11.0 оноо, 3.0 самбараас бөмбөг авалт, 1.3 ашигтай дамжуулалт дунджилжээ. Мөн тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цувралын хамгийн үзүүштэй тамирчнаар шалгарсан юм.

Дээрх тамирчдаас гадна дараах тамирчдын нэрсийг цээжлэхэд илүүдэхгүй.

  • Катар – Бабакар Диен
  • Сингапур – Жүн Хао Ма
  • Тайланд – Тайлер Ламб
  • Арабын Нэгдсэн Эмират – Хамид Албрейки
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж