Беларусийн Гадаад хэргийн сайд амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

Беларусийн Гадаад хэргийн сайд амиа хорложээ

Беларусийн Гадаад хэргийн сайд амиа хорложээ
Vladimir Makei with the Russian Minister of Foreign Affairs Sergei Lavrov

Барууны талыг баримтлагч Беларусийн Гадаад хэргийн сайд амиа хорлож нас барсан тухай мэдээлжээ. Тэрбээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албаны хүмүүстэй Арменд уулзсан байв.

Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан 64 настай Владимир Макей өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг зүрхний шигдээсээр өвчилсөн гэж мэдээлж байв.

Гэвч Беларусийн хараат бус хэвлэл мэдээллийн Наша Нивагийн мэдээлснээр, либерал үзэлтэй Макей нь Арменид болсон дээд хэмжээний уулзалтад оролцоод дөрөв хоногийн дараа амиа хорлосон гэж дөрвөн эх сурвалжаас иш татан бичжээ.

Беларусийн дарангуйлагч Александр Лукашенко 2012 оноос хойш гадаад хэргийн сайдаар ажилласан Макейг солихыг зорьж байжээ. Учир нь Макей барууны орнуудтай харилцаагаа сайжруулахыг зорьдог байсан аж. Гэхдээ Макейг солих ажил Москвагийн захиалгаар хийгдсэн эсэх нь тодорхойгүй байв.

Гадаад хэргийн сайдыг таньдаг хүмүүс хэлэхдээ Макей сүүлийн үед өөрийгөө улам бүр "хэрэгцээгүй", "заримдаа зүгээр л хүүхэлдэй" гэж боддог болсон гэж хэвлэлд ярьжээ.

Макей нас барахаасаа долоон сарын өмнө "Хэн хэлснийг би санахгүй байна. Гэхдээ чамайг цаазлах гэж байгаа бол эх орноосоо урваснаас үнэнч байж цаазлуулсан нь дээр" гэж хэлж байсныг хамтран зүтгэгч нь мэдэгджээ.

Макей амиа хорлосон тухай мэдээ “Орос улс 2030 он гэхэд тууштай холбоотон Беларусь улсыг эзлэхээр төлөвлөж байна” гэсэн мэдээллийн араас гарсан нь анхаарал татаж байна.  Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа АНУ-ын элчин сайд Майкл Карпентер "Оросын Беларусь дахь  ашиг сонирхол нь Украинтай адилхан" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Макей гэр бүлийн асуудалтай байсан бөгөөд нас барахад нь эхнэр, бага хүү нь хажууд нь байгаагүй гэв.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  Атлантын далай дамнасан аюулгүй байдлын бүлэг болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцохоор Польш руу явахаар төлөвлөсөн байв.

Лукашенко арваннэгдүгээр сарын 29-нд Макейг оршуулах ёслолд оролцсон ч Москваг төлөөлөн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирээгүй.

Макейг нас барах үеийн бусад мэдээллүүд түүнийг Арменид болсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан оросууд хордуулсан байж болзошгүй гэж мэдээлж байв.

Беларусийн тал Макейг зүрхний шигдээс болсон гэхээс өөр үхлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг задруулахаас татгалзсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж