Винисиус Энфилдэд түймэр тавьж, Наполи ялав

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

Винисиус Энфилдэд түймэр тавьж, Наполи ялав

Винисиус Энфилдэд түймэр тавьж, Наполи ялав

УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын хасагдах шатны ээлжит тоглолтууд боллоо.


РЕАЛ МАДРИД 5 – 2 ЛИВЕРПҮҮЛ

Англи, Испанийн “томчууд” урд шөнө учраа таарч, алдаа оноотой, олон гоолтой тоглолтыг толилуулав. Тоглолтын эхний 15 минут Ливерпүүлийн давамгайлал дор өрнөж, тэд гайхалтай эхлэлийг тавьсан. Тодруулбал, нэгдүгээр үеийн дөрөв дэх минутад Англид ирснээсээ хойш хэл ам татлаад буй өнөөх Дарвин Нуньес гоёмсог нэгэн гоолыг оруулав. Үүнээс удалгүй 14 дэх минутад Мохаммед Салах Реалын хаалгач Тибо Куртуагийн болчимгүй алдааг үл уучлан тооны харьцааг 2-0 болгосон юм.

Ер нь энэ өдөр хоёр багийн хаалгач цацаа цалгиа ихтэй байсан гэхэд хилсдэхгүй. Хүнд байдалд орсон аваргууд нүхнээс гарах аргаа эрэлхийлсэн. Энэ нь ч үр дүнд хүрч, Винисиус Жуниор 21 болон 36 дахь минутуудад дараалан гоолдож, тооны харьцаа тэнцэв. Түүний хоёр дахь гоолыг Ливерпүүлийн хаалгач Алиссон бэлэглэчихсэн гэхэд буруудахгүй.

Ийнхүү тоглолт шинээр эхэлж, Лука Модрич, Карим Бензема гэсэн хослол багаа цааш нь чиглүүлэв. Бензема хоёр гоол оруулснаас гадна Милитао Модричийн чихэр шиг дамжуулалтыг чулуу болгосон. Үр дүн 5-2.

Тоглолтын дараа Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти “Үүн шиг ялалт амар олдохгүй. Бид итгэлээ алдсангүй, бага багаар бөмбөгний удирдлагын гартаа авсан. Винисиус өнөөдөр гайхалтай байлаа” гэжээ. Харин Ливерпүүлийн дасгалжуулагч Юргенн Клопп “Эхлэл гайхалтай байлаа. Бидний хүссэн төгс тоглолт байсан. Алдсан гоолуудаа эс тооцвол нэгдүгээр үе бүхэлдээ биднийх байлаа. Хоёр дахь гоол алга ташим байсан” гэв.

ФРАНКФУРТ 0 – 2 НАПОЛИ

Наполи Италид ч, Европд ч ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байна. Тэд энэ удаад Германд зочлон Виктор Осимхен, Жованни Ди Лоренцо нарын гоолоор ялалт байгуулжээ.

Франкфуртын дасгалжуулагч Оливер Глазнер “Тэд 20-25 минут л сайн тоглож, боломжоо ашиглалаа. Бидэнд боломж бий. Мэдээж амаргүй ч бид хариу тоглолтод хожихыг хүснэ. Бид Неаполь хотод жуулчнаар очихгүй. Хэрэв бид айлын талбайд эхний гоолыг оруулвал тэд сандарч эхэлнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж