"Цагаан сараар айлаар зочилж, бууз иднэ"

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

"Цагаан сараар айлаар зочилж, бууз иднэ"

"Цагаан сараар айлаар зочилж, бууз иднэ"

Гренада улсын иргэн Эзра Граньютай ярилцлаа. Түүний хувьд “Тэнхлэг зууч” компанид төслийн менежерээр ажилладаг бөгөөд Монголд дөрөв дэх удаагаа сар шинийн баяр тэмдэглэж байна.

Сайн байна уу, та? Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

Миний нэрийг Эзра Гранью гэдэг. Би Гренадагаас ирсэн. Би Монголд өнгөрөгч наймдугаар сараас хойш амьдарч байна. Миний гэр бүлийн хүн Монгол. Бид хоёр настай хүүтэй. Би анх 2019 онд ирж байсан юм. Цар тахлын үеэр Монголд бараг хоёр жил амьдарсан. Харин цар тахлын дараа гэр бүлээрээ бүр мөсөн суурьшихаар ирсэн.

-Монголтой хэрхэн холбогдсон юм бэ?

-Эхнэртэйгээ би Хятадад их сургуульд байхдаа танилцсан. Тэгээд дотносч, Монголд ирэхэд надад таалагдсан. Би нутаг буцаж, бид хэсэг хугацаанд тусдаа байсан. Дараа нь эргэн нийлж, хөөрхөн хүүтэй болсон.

-Монголд та юу хийж байна вэ?

-Би “Тэнхлэг зууч” компанид төслийн менежерээр ажилладаг. Гэхдээ миний мэргэжил архитектор л доо. Харин одоо арай өөр чиглэлээр ажиллаж байна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Та сар шинийн талаар юу мэдэх вэ?

-Би бага сага юм мэднэ. Энэ миний магадгүй дөрөв дэх сар шинийн баяр байх. Би “Амар сайн байна уу?  гэж мэднэ. Монгол цамц өмсдөг. Ийм баяр тэмдэглэнэ гэдэг гайхалтай. Манай улсад ийм уламжлал байхгүй. Өвлийн амралт бүрээр эхнэртэйгээ Монголд ирж, сар шинийн баяр тэмдэглэдэг байсан юм. Амралт бүрээр л Монголд ирсэн байсан даа.

-Танд дээл эсвэл монгол цамц бий юу?

-Надад цамц байгаа. Харин хараахан дээл алга. Гэхдээ ирэх сар шинийн баяраар дээл, гуталтай болчих байх. Одоохондоо алга.

-Ирэх цагаан сараар юу хийх вэ?

-Миний эхнэрийн хамаатнууд Эмээлтэд байдаг. Тиймээс тийшээ очиж, амралтын өдрүүдээ өнгөрөөх байх. Айлаар зочилж, бууз иднэ дээ. Надад бууз таалагддаг.

-Та Монголын соёл, уламжлалын талаар хэн сайн мэдэх вэ?

-Би бага сага мэднэ. Надад бол энд  амьдрахад таатай байдаг. Учир нь олон найз бий. Соёл нь гайхалтай, онцгой. Үнэхээр гоё.

-Монголд ажиллаж, амьдрах ямар байна вэ?

-Гэрээ заримдаа санадаг. Гэхдээ миний эхнэр, хүүхэд Монгол шүү дээ. Тиймээс гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Миний хувьд гэр бүлтэйгээ л байвал хаана ч гэр.

-Монгол хэл хэр зэрэг сурч байна даа?

-Хичээж байгаа. Жоохон жоохон. “Youtube”-ийн бичлэг үзэж, эхнэр минь надад зааж байгаа. Тэр Англиар ярьдаг учир сурахад жаахан хүндрэлтэй. Миний хүү Монголоор сайн ярьдаг шүү. Тэр надад зарим зүйлсийг заадаг. Би хэлээ сайжруулна.

-Танай гэр бүлээ сар шинийн бэлтгэлээ хангасан уу? Та бууз хийсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ би бууз хийгээгүй. Махаа л гурилан дээр тавьж тусалсан. Эхнэр, эхнэрийн эгч, ээж нь гээд бид хамтдаа хийсэн. Сайхан байсан шүү.

-Та монголчуудад хандан мэндчилгээ дэвшүүлээч?

-Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Хүн бүрт эрүүл энхийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж