Хятадын дарга Ши Жиньпиний Москвад хийх айлчлалын бэлтгэл ажил эхний шатандаа байгаа бөгөөд цаг нь хараахан тодорхой болоогүй байгааг эх сурвалж мэдээллээ. Тэрбээр дөрөв эсвэл тавдугаар сарын эхээр Кремль дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын ялалтын баярыг тэмдэглэх үеэр Орост айлчилж магадгүй гэнэ.
WSJ-ийн эх сурвалжууд Ши Жиньпин-Путин хоёрын уулзалт нь "олон талт энхийн хэлэлцээ"-ийг ахиулах нэг хэсэг болох бөгөөд Хятадад цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх уриалгаа дахин давтах боломжийг олгоно гэж мэдэгджээ.
Хятадын гадаад бодлогын ахлах зөвлөх Ван И Москвад айлчилж, Ши Жиньпиний төлөвлөсөн айлчлалын талаар ярилцах гэнэ.
Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тажани хоёрдугаар сарын 17-нд хэлсэн үгэндээ, “Хятадын удирдагч Ши Жиньпин ОХУ-ын Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайны ойн хүрээнд "энхийн илтгэл" хийнэ” гэж мэдэгдсэн.
Хятад улс ОХУ-ыг Украинд түрэмгийллээ гэж шүүмжлэхээс өнөөг хүртэл татгалзсаар ирсэн. Гэхдээ Индонезид болсон Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин "цөмийн зэвсэг хэрэглэхийг эрс эсэргүүцэж, хурцадмал байдлыг намжааж, гал зогсоохыг дэмжсэн" гэх мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: THE VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ