81 настай хоёр найз 80 хоногт дэлхийг тойрон аялж явна

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

81 настай хоёр найз 80 хоногт дэлхийг тойрон аялж явна

81 настай хоёр найз 80 хоногт дэлхийг тойрон аялж явна

Дэлхийг 80 хоногт тойрон аялахаар гарсан 81 настай хоёр найз замынхаа талыг хэдийнэ туулжээ.
Сайн найзууд болох Сэнди Хазелип, Элли Хэмби нар одоо Египетэд байгаа бөгөөд дэлхий даяар 50 орчим хоног аялаад байгаа аж. Тэд нийтдээ долоон тивийн 18 орноор аялахаар төлөвлөжээ.

Далласаас нэгдүгээр сарын 11-нд хөдөлснөөс хойш тэд Антарктидад хүрч, Улаан өндөгний баярын арал, Хойд туйл, Аргентин, Лондон, Замби зэрэг олон чамин газруудаар зочилжээ.

Тэд нэгдүгээр зэрэглэлийн аяллаас зайлсхийх, жижиг зочид буудалд байрлах, ганц жижиг цүнх авч явах, нийтийн тээврээр явах, аялал жуулчлалын агент хөлслөхгүй байх зэрэг удирдамжийг өөрсдөдөө тавьсан гэнэ.

Хоёулаа өвдөгний үе солих хагалгаанд орсон Хазелип, Хэмби нар 20 жилийн өмнө Египетэд танилцаж, 2020 оны зургадугаар сард төлөвлөгөөгөө гаргасан аж.

Анх уулзсанаасаа хойш тэд хамтдаа хэд хэдэн аялал хийсэн. Тэд блог дээрээ "Бид өөрсдийгөө аяллын төгс хамтрагчид гэдгээ аль хэдийн мэдсэн" гэж бичжээ.

Хазелип настангуудад зориулсан урт хугацааны асрамжийн газарт ажилладаг эмч юм. Тэрээр 20 жилийн өмнө нөхрөө алджээ.

Хэмби мөн бэлэвсэн, баримтат гэрэл зурагчин. Тэрбээр аль хэдийн дэлхийн 107 улс орон, бүх тивээр аялсан туршлагатай аж. Түүний зургуудыг АНУ, Африкийн аль алинд нь сэтгүүл, товхимол, үзэсгэлэнд оруулсан байна.

Цар тахлын улмаас аяллыг зохион байгуулах нь төвөгтэй байсан гэнэ. Анх 2022 оны нэгдүгээр сараас эхлэн 80 насандаа 80 хоногийн дотор дэлхийг тойрох төлөвлөгөөтэй байжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж