Дэлхийн 35 орны засгийн газар даваа гарагт мэдэгдэл гаргаж, Олон улсын олимпийн хорооноос "төвийг сахих" гэсэн тодорхойлолтоо тодорхой болгохыг уриалав. Тэд олимпийн цагаан далбаан дор Орос, Беларусийн тамирчдыг олон улсын спортод дахин оруулахыг тэр дундаа ирэх жилийн Парисын олимпод оролцохыг эсэргүүцэж байна.
Мэдэгдэлд гарын үсэг зурсан улсуудын дунд АНУ, Их Британи, Франц, Канад, Германы албаны хүмүүс байв. Эдгээр таван улс 2021 оны Токиогийн наадамд нийт тамирчдын бараг тавны нэгийг бүрдүүлсэн.
Түүнчлэн Украины дайн үргэлжилбэл Олимпийн наадмыг бойкотлох боломжтой гэж Польш, Латви, Литва, Дани зэрэг улсууд санал гаргажээ.
Энэ мэдэгдэл нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хоёрдугаар сарын 10-нд Лондонд хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүн юм. Украиныг эзлэн түрэмгийлсээр байгаа цагт Оросын тамирчдад Парисын наадамд оролцох эрх байхгүй гэж Зеленский хэлжээ.
Олон улсын олимпийн хороо орос, беларусьчууд зөвхөн паспортынхоо төлөө ялгаварлан гадуурхах ёсгүй гэж НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн тэднийг олимпод оруулах арга замыг хайж байна.
ОУОХ дайныг өдүүлсэн орны тамирчдыг төвийг сахисан тамирчны хувиар, ямар нэг улс орны далбаагүйгээр оролцуулахыг хүсч байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS