Робот ажилчнаас татвар авах ёстой гэв | News.MN

Робот ажилчнаас татвар авах ёстой гэв

Робот ажилчнаас татвар авах ёстой гэв

Робот ажилчнаас татвар авах ёстой гэв

АНУ-ын сенатор Берни Сандерс тэрбумтнуудаас татвар авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр мөн роботуудаас татвар авахыг хүсч байна.

Тэрбээр автоматжуулалтын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг харгалзан роботын татварыг бий болгохыг дэмжиж байгаагаа тайлбарлажээ.

“Хэрэв ажилчдыг роботоор солих гэж байгаа бол олон салбарт байдаг шиг бид татвар, зохицуулалтын бодлогоо өөрчлөх хэрэгтэй" гэсэн байна.

Хүмүүсийг роботоор сольдог фирмүүдэд ногдуулдаг роботын татварын ерөнхий санаа нь роботыг ашиглах үед цалингийн татвараас олох орлогын алдагдлыг нөхөх явдал юм.

Гэхдээ Сандерс ганцаараа роботуудад татвар ногдуулах ёстой гэж боддоггүй. Түүнтэй ижил Майкрософт компанийн тэрбумтан Билл Гейтс зэрэг роботын татварыг дэмжжээ.

Энэ татвар нь ахмад настнуудын анхаарал халамж, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд туслах зэрэг "хүний ​​өрөвдөх сэтгэл, ойлголт" шаардсан ажлыг санхүүжүүлэхэд тустай гэж Гейтс мэдэгджээ.

Сандерс мөн бусад эх сурвалжаас авсан санаануудыг онцолж, компаниудаас цалингийн татварын тодорхой хэсгийг ажилчдыг давтан сургах санд төлөх эсвэл автоматжуулалтаас болж татварын орлого буурахаас сэргийлнэ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-22 66.181.184.234

Эндээс малчид бол хүн биш робот гэсэн гаргалгаа гарч ирж байна, хүн юм бол татвар төлөх ёстой ш дээ

Avatar

Зочин 2023-02-22 172.58.228.217

Монголын төрөөс малчдаас авах малын тоо толгой, бэлчээрийн татварыг нэмэгдүүлж …тоог нь хатуу хязгаарлах хэрэгтэй
Татварыг байгаль орчныг сэргээхэд зориулах хэрэгтэй

Avatar

оноч 2023-02-22 171.48.76.221

Малын хөлийн татвар гэд сайхан монгол үг бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж