АНУ-ын сенатор Берни Сандерс тэрбумтнуудаас татвар авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр мөн роботуудаас татвар авахыг хүсч байна.
Тэрбээр автоматжуулалтын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг харгалзан роботын татварыг бий болгохыг дэмжиж байгаагаа тайлбарлажээ.
“Хэрэв ажилчдыг роботоор солих гэж байгаа бол олон салбарт байдаг шиг бид татвар, зохицуулалтын бодлогоо өөрчлөх хэрэгтэй" гэсэн байна.
Хүмүүсийг роботоор сольдог фирмүүдэд ногдуулдаг роботын татварын ерөнхий санаа нь роботыг ашиглах үед цалингийн татвараас олох орлогын алдагдлыг нөхөх явдал юм.
Гэхдээ Сандерс ганцаараа роботуудад татвар ногдуулах ёстой гэж боддоггүй. Түүнтэй ижил Майкрософт компанийн тэрбумтан Билл Гейтс зэрэг роботын татварыг дэмжжээ.
Энэ татвар нь ахмад настнуудын анхаарал халамж, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд туслах зэрэг "хүний өрөвдөх сэтгэл, ойлголт" шаардсан ажлыг санхүүжүүлэхэд тустай гэж Гейтс мэдэгджээ.
Сандерс мөн бусад эх сурвалжаас авсан санаануудыг онцолж, компаниудаас цалингийн татварын тодорхой хэсгийг ажилчдыг давтан сургах санд төлөх эсвэл автоматжуулалтаас болж татварын орлого буурахаас сэргийлнэ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ