Путин АНУ-тай байгуулсан цөмийн гэрээнээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.22-нд нийтлэгдсэн

Путин АНУ-тай байгуулсан цөмийн гэрээнээс гарлаа

Путин АНУ-тай байгуулсан цөмийн гэрээнээс гарлаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гаригт цөмийн цэнэгтэй хошууны тоог хязгаарласан гэрээнээс гарна гэж мэдэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Киевт  айлчилсан нь нөхцөл  байдлыг улам хурцатгаж байгааг Путин буруутгажээ.

Дайны нэг жилийн ойг тохиолдуулан Байден Польш улсад айлчилж, үг хэлэхээр төлөвлөсөн байсан ч Киевт гэнэт айлчилсан юм.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын парламентад хоёр цаг үргэлжилсэн илтгэлдээ Путин,  АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээ болох “New START”-д Москвагийн оролцоог түдгэлзүүллээ гэсэн.

АНУ, НАТО-гийн үйл ажиллагааны улмаас уг гэрээнээс гарч байна гэж хэлсэн ч Путин илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

“New START” бол АНУ, Оросын хооронд байгуулсан цөмийн зэвсгийг хорогдуулах сүүлчийн гэрээ юм. Хоёр улс 2010 онд гэрээнд гарын үсэг зурж, 2021 онд таван жилээр сунгасан. Уг гэрээ нь талуудыг алсын тусгалтай цөмийн цэнэгт 1550 хошуугаар хязгаарладаг.

“Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Орос улс зэвсгийн хяналтын гол хэлэлцээрүүдийг зөрчиж, гарсан. "Шинэ START"-ын тухай өнөөдрийн шийдвэрээр зэвсгийн хяналтын бүтцийг бүхэлд нь зогсоолоо" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж