Турк улсад 6.3 магнитуд хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Турк улсад 6.3 магнитуд хүчтэй газар хөдөллөө

Турк улсад 6.3 магнитуд хүчтэй газар хөдөллөө

Сири-Туркийн хил дээр өчигдөр /2023.02.20/ 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, 213 хүн шархадсан байна. Харин Сирид 190 гаруй хүн шархдав. Газар хөдлөлтийн голомт Туркийн өмнөд хэсгийн Узунбаг хотын ойролцоо байсан.

Ойролцоох Антакья хотын барилгууд эвдэрч сүйдсэн бөгөөд чичиргээ нь Египет, Ливанд хүртэл мэдрэгджээ. Мөн Искендерун хотод цахилгаан тасарч, зарим байшин барилга нурсан талаар хотын дарга мэдээлэв.

Хоёрдугаар сарын 6-ны 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш тус бүс нутагт хэдэн мянган удаа бага хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ удаагийн чичиргээ ч бас афтершокийн шинж чанартай бөгөөд чичиргээ үргэлжлэх магадлал өндөр байна.

7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг сая гаруй хүн орон гэргүй болсон. Ерөнхийлөгч Эрдоган гамшгийн бүсэд нэг жилийн дотор орон сууц барихаа амлажээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нэмэлт тусламж зарласнаар Турк, Сирид хүргэсэн АНУ-ын тусламжийн нийт хэмжээ 185 сая ам.долларт хүрээд байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж