Молдавт үнийн өсөлтийн эсрэг жагсав

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Молдавт үнийн өсөлтийн эсрэг жагсав

Молдавт үнийн өсөлтийн эсрэг жагсав

Молдавын нийслэл Кишинев хотод иргэд үнийн өсөлтийн эсрэг жагслаа. Тэд барууны талыг баримтлагч шинэ засгийн газарт иргэдийн өвлийн халаалтын төлбөрийг бүрэн хариуцах шаардлага хүргүүлж байна. Зарим жагсагч ерөнхийлөгч Майяа Сандуг огцрохыг шаарджээ. “Тэдэнд сая сая бий. Харин бид өлсөж үхэж байна” гэж жагсагчид хэлж байна. 

Эсэргүүцлийн жагсаалыг саяхан байгуулагдсан “Ард түмний төлөөх хөдөлгөөн” нэртэй бүлэг зохион байгуулжээ. Улмаар Молдавын Шор намын гишүүд дэмжсэн. Гэвч тус улсын Авлигатай тэмцэх газар эсэргүүцлийн жагсаалыг Оросын мөнгөөр санхүүжүүлсэн гэж үзжээ. Шор намын удирдагч Илан Шор нь Молдавын олигархи бөгөөд өдгөө Израильд цөллөгөт байгаа юм. Түүнийг ОХУ-ын ашиг сонирхлын төлөө ажилладаг гэж үзсэн тул саяхан АНУ-ын хориг арга хэмжээнд оруулжээ. 

Эсэргүүцлийн жагсаалын хажуугаар Майяа Сандугийн засгийн газрыг дэмжигсэд ч мөн цугларчээ. 

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ эрс бууруулсны дараа тус улсад эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Хямрал нүүрлэсэн тул өнгөрсөн намар Молдавт засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж